Sep 30, 2010

Таавар. Таавал 5 оноо


Энэ хэн бэээ? Таасан хүнд нь 5 оноо өглөө нтр мангар далий наас тэ. Би боджийно. Та нар юу боджийно гэж боджийно айй. Та нар мэдкү л байна даа. 19 жилийн өмнө яг энэ өдөр яг энэ мөчид Энхцэцэг эгч 3р төрхрүү өвдөөд явжийсан байхдаа л гэж боджийно. Өөр юм бол бодоогүй шүү. хэхэ. Манай Хулан гараагүй байсийн зааа. Харин удкү төрнө. хэхэ. Би одоо юу бичээд байнаааа. Та нар өглөөний мэдээ үзээрээ. Энэ өдөр түүхийн хуудаснаа гэдэг буланд нь МУИС-МКС-ЭЗМЗ3-ийн Хулан гэдээг хөөрхөн охин аз жаргал баяр баяслыг авчран өвөө эмээгийн хайртай охин нь хорвоод мэндэлсэн юм гэж явна заа. хэхэ. Би tv5-руу ярьцан байхкү юу. 10.01. Гоё өдөр төрж байгаам шөө. Ингээд ангийн итгэлт анд, журмын нөхөр, үзэг нэгт Хуландаа хорвоод мэндэлсэн хосгүй сайхан өдрийн гал халуун мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлж аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Дашрамд хэлэхэд Экү чи дугаараа Хуланд зарчихааа. Ээмэр гоё бэлэг болно ш дээ. 88..1001 ай.

9-р сарыг шинжихүй

Өнгөрсөн цаг хугацаа бүхэн бидний хувьд нэгэн түүх болон үлдэж байдаг. Түүх хэзээ ч хувирдаггүй, задардаггүй, шинэчлэгддэггүй учраас бидний түүх ч бас мөнхийн байх учиртай.

Хэхэ, ямар сүртэй эхэлчихвээ... уг нь бол зүгээр өнгөрсөн сард юу болов, юу нэмэгдэв, шинэ сонин хачин мэдээлэл зэрэгийг л өгүүлэх санаатай  юм л даа ...

Зиак тэгээд 9-р сарын 1-ний өдөр болдгоороо болж, харин ангийнхан маань жоохон нас ахисан том том агаа, аниа нар болчихсон шинэ хичээлийн жилийг угтаж авлаа даа. 3-р курсд ороод хичээл багасна гэсэн бодолтой байсан бидний хувьд хэрэгтэй, хэрэггүй, ойлгосон, ойлгоогүй, сонирхолтой, сонирхолгүй 10 хичээлийг үзэх хуваариар "цочир бэлэг" барьсан. За, хичээл ч яах уу, манай ангийнхан чинь угийн хурц ухаантай, хичээнгүй хүмүүс юм болхоор нээх том асуудал биш гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Sep 27, 2010

Төрсөн өдрийн мэнд Мажигаа& Уянга

Энэ өдөр EZMZ2012-ийн 2 гишүүн хорвоод мэндэлсэн өдөр байлаа.
20 жилийн өмнөх яг энэ өдөр, 4 vs 60 тулаанд ялалт байгуулсан, өөрийн анд нөхөрийг амь үрэгдэж байхад хэнэг ч үгүй инээж байсан зэрэг хачирхалтай бөгөөд гайхалтай явдлуудаараа биднийг алмайруулж байсан

Sep 19, 2010

Hello World!!!

Сайн байцгаана уу? Энэхүү блогийг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэж байна. МУИС-ийн МКС-ийн ЭЗМЗ 3 ангийн оюутнууд бидний цахим ертөнцийн нэрийн хуудас болсон энэхүү блог яг энэ цаг мөчөөс эхлэн мэндэлж, танд хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү блогоор бид ангийнхнийхаа тухай мэдээллийг хамгийн түрүүнд авч, хичээл болон бусад мэдээллийг унших боломжтой. Тэрчлэн энэхүү блогийн хамгийн гол зорилго болох ангийнхантайгаа илүү дотно нөхөрлөх, ангийн уур амьсгалыг сайжруулах зорилгод хүрэхэд уншигч-ангийн анд та бүхний хичээл зүтгэл, хувь нэмэр хамгийн чухал гэдгийг хэлмээр байна.