Oct 6, 2010

Үнэ цэнэ


Үнэ цэнэ гэж юу вэ? Энэ асуултыг сүүлийн үед өөрөөсөө хэчнээн ч олон асуув даа, бүү мэд хэхэ. Өөртөө хариулах гэж явахдаа бараг асуултынхаа утга учирыг ч мартах шахах юм.

Үнэ, цэнэ гэхээр ямар нэг бараа,таваарыг худалдаж авах өртгийн хэмжээг хэлж болж байна. Мөн малын, эд юмсын, мөнгөний үнэ цэнэ гээд бүгдийг нь тодорхойлж болох ямар нэг хэмжигдэхүүн,түүний нэгж гэж байна.

Харин Би хүний үнэ цэнийн тухай ярих гээд  байна л даа. Гэхдээ хүний наймааны талаар биш шүү хэхэ. Зүгээр л, чи хэн нэгний хувьд хэчнээн үнэ цэнэтэйгээ яаж, юугаар хэмждэг тухай... 

Мэдээжийн хэрэг би, чи аль нь ч ялгаагүй гэр бүлийнхэндээ, өвөө эмээдээ хамгийн үнэ цэнэтэй хүмүүс нь байх. Яагаад хамгийн үнэ цэнэтэй хүн нь гэж? Би хувьдаа яагаад гэвэл тэд бидэнд хамгийн их хайртай хүмүүс тул үнэ,цэнэ нь ч мөн хамгийн их байдаг байх. Ялгаагүй, бид ч гэсэн гэр бүлийнхэндээ бүхнээс илүү хайртай байдаг шүү дээ. Аав,ээж, өвөө,эмээ,ах эгч, дүү нар гээд л бүх ойр дотныхон чинь таны хувьд ч, бусдын хувьд ч хамгийн үнэ, цэнэтэй хүмүүс байдаг байх.

Тэгхээр үнэ,цэнэ гэдэг нь хэдий их хайртай байхаасаа шалтгаалдаг гэсэн бодол эргэлдээд байгаан...

Гэр бүлийн хувьд бүх л хүн адилхан, үнэ цэнэтэй байдаг юм бол найз нөхөд, хамт олон, хайртай бүсгүй эсвэл залуугийнхаа хувьд хэчнээн үнэ цэнэтэйгээ мэдэх илүү төвөгтэй болж байгаам шиг бодогдох юм.

Найз нөхөд бол хамгийн сайхан үерхэлийн хэлбэр гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. 
“Зуун төгрөгтэй явснаас зуун найзтай яв” үнэхээр сайхан үнэн үг шүү. Миний хувьд хэдхэн л өөрийн салшгүй, насан туршийн найзууд гэж боддог хүмүүс байдаг. Би тэдэнтэй  хаана ч, хэзээ ч, ямар ч байдалтай уулзсан бид яг л нэг зан араншингаар байдаг гэж боддог. Найзуудынхаа хэнийг нь ч ямар нэг хуурмаг байдалтай байхыг санахгүй байна. Хэн нэгэнд нь муу,эсвэл сайн зүйл тохиолдоход би жинхнээсээ санаа зовж, жинхнээсээ баярладаг. Бидний үерхэлд эрчүүдийн жинхэнэ хайр байдаг болхоор үнэ, цэнэ гэгч нь ч мөн адил төдий чинээ их гэж бодном. БИ  эрэгтэй хүн ч гэсэн, заримдаа уулзахгүй удхаар дотроо найзуудыгаа үгүйлэх шиг болдог. Буруугаар бодож болохгүй шүү хэхэ. За ингээд, тоочоод байвал үргэлжлээд л байх юм шиг байна. Миний найзууд миний хувьд их л үнэ,цэнэтэй хүмүүс байдаг юм. Уншиж байгаа танд ч гэсэн хувийн бодол байдаг байх.

Одоо харин хамгийн төвөгтэй, нарийн, эмзэг,гэгээхэн, сайхан, сэтгэл догдлом  гэгддэг хайрт хосуудын тухай ярилцья. Хайрт хосууд...  Ингэхэд хайргүй хосууд гэж байдаг юм болов уу?
Бие биенийхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй... гээд л олон ном зохиол, кинон дээр гардаг даа. Бодит амьдрал дээр хайртынхаа төлөө үхэж чадах хүн тийм олон байж чаддаггүй байх гэж би бодном хэхэ. Чи зөвхөн нэг хүний төлөө үхэх гэж байхад, таны цаана гэр бүл, анд нөхөд гээд олон хүн харамсаж сууна гээд бодохоор арай л болохгүй юм шиг, эсвэл бүр “тэнэглэл” ч юм шиг.
Гэхдээ заавал хайртынхаа төлөө үхэж байж тэр чиний хувьд үнэ,цэнэтэй гэдэгийг харуулах шаардлагагүй,бараг албагүй ч биз дээ. Бид бодит амьдрал дээр байгаа шүү дээ, кинон дотор биш...

Баахан өөр юм ярьчихлаа. Би юу ярих гэж байлаа?... Аан тийм, үнэ цэнийн тухай ярих гэж байсан ш дээ. Таны хувьд хайртай хүн чинь үнэ,цэнэтэй юу? Өөрөөсөө нэг асуугаад үзээрэй хэхэ, магадгүй янз бүрийн хариулт л гарах байх л даа.

Чи хэн нэгэнтэй хамт байхгүй байгаа мөртлөө санаад үгүйлээд байвал тэр хэн нэгэн таны хувьд үнэ,цэнэтэй хүн гээч нь мөн үү, эсвэл хамтдаа байхдаа илүү их аз жаргалтай байвал тэр үнэ,цэнэ  гэдэг нь илүү ихсэж, илүү бэхжиж байдаг юм болов уу...

Миний хувьд яг оновчтой хариулт бодож олж чадахгүй л байгаам. Хэн нэгнийг санаад, хүсээд, мөрөөдөөд, цаг үргэлж бодоод байна гэдэг нь хэн нэгэнд хайртай гэсэн үг мөн үү?

Хэрвээ мөн юм бол, миний бодлоор тэр таны хувьд үнэ цэнэтэй хүн болж таараад байгаа юм шиг хэхэ. Үнэ цэнэ= Хайр гэдэг тэнцэтгэл гараад байгаам даа хө 

Ер нь тэгээд бүх зүйл чинь олон талтай байдаг болхоор дунд нь бүр толгой эргэж гүйцэх юм байна дөө, нэг л юмыг сонгоод тэрэндээ итгээд явбал амар,хялбар бодох хэрэггүй юм шиг. Тэгэж бодсон ч минийх зөв гээд бусадтай нийлэхгүй байна гэхээр утгагүй... ямар ч  хэцүү юмб дээ хэхэ

Зиак тэгээд уншсан хүн бүр өөрийн бодолоо надтай хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Магадгүй миний бодол шал утгагүй, бүр тэнэг юм шиг санагдах хүн олон байгаа байх л даа, бас санал нэгтэй хүн ч байх байлгүй дээ хэхэ

9 comments:

  1. ммм. Ийм гоё нийтлэлд бүгд санал бодлоо хуваалцаасай. Яг бодож байгаагаа бичдиму гэхээр бас 1 нийтлэл болохнээ. Товчхон өөрийхөө бодлоо бичье. Миний хувьд үнэ цэнэтэй хүн гэдэг нь эрхэм нандин хүмүүс болно. Гэхдээ тэдэндээ хайртай байх шаардлагагүй. Хүсдэг, боддог, мөрөөддөг ч байх албагүй. Зүгээр л тухайн агшинд, яг тэр мөчид (хэрэгтэй тийм л үед нь гэсэн үг юм уу даа) хэрхэн харилцаж байгаагаар л мэдэгдэх, мэдрэгдэх болов уу... Таны хувьд хайртай хүн чинь үнэ,цэнэтэй юу? Миний хувьд хайртай хүн бол мэдээж үнэ цэнэтэй, аа харин хайргүй мөртлөө мааааш олон үнэ цэнэтэй хүмүүс байгаа.

    ReplyDelete
  2. Миний бодлоор хүн болгоны асуудал болдог зүйл нь таны хувьд хэн нэгэн хэр үнэ цэнэтэй вэ гэдгээсээ илүү та тэрний хувьд гэдэг асуулт нь асуудал байдаг байх. хэхэ. Энэ үнэ цэнийг хэмжих нь тийм ч амар биш, мөн жаахан утгагүй зүйл гэж л боджийнэ.

    ReplyDelete
  3. eron bol ih unen ym bijsen ym shg sanagdla. ulzite sanal niiljin. Үнэ цэнэ= Хайр...ogigiin bijsen sana bhoor bodhoor unen j ym shg eron bol zailshgui nuhtsul ym shg bn te.hairtai bol =une tsenete bn harin une tsenete bwal hairtai bh albagu ym bn mun uu??

    ReplyDelete
  4. anha! hrtai bol => une tsenetei, aa harin butsah nohtsol bh albaq:D une tsentei bol => hairtai bh albaq geh gd bn l da! ma bodol shoo! hehe.

    ReplyDelete
  5. үнэ цэнэ гэдэг миний хувьд тийм ч их бодогддог юм байгаагүй юм байна. Харин одоо бодож байх их хэрэгтэй юм байна гэж бодлоо доо Өлзий минь. Ер нь амьдрал дээр ямар нэг шийдвэр гаргахдаа энэ надад хэр их үнэ цэнэтэй вэ гэдгийг сайн бодож өөрөөсөө асууж байх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлголоо. Ингэвэл шийдвэр сонголт арай зөв гарах болвуу гэж боджийн. Харин би энийг нэг их бодолгүйгээр сэтгэлийн хөөрлөөр ихэнх зүйлийг шийдвэрлэдэг юм шиг байна...
    Одоо л өөрийгөө мэдэрлээ. Баярлалаа Өлзий...

    ReplyDelete
  6. кк. Уянга юуг сэтгэлийн хөөрлөөр шийдээд байнаа ай

    ReplyDelete
  7. хэхэ, бодолоо хуваалцсанд баярлалаа...

    ReplyDelete
  8. Иймэрхүү нийтлэл хааяа оруулж байвал бас дажгүй юм байнашүү.Хүн бүр өөрийгөө хүрээлсэн хүмүүсээрээ тодорхой хэмжээнд хүндлүүлж хайрлуулахыг хүсдэг шүүдээ. Харин тэднээр хүндлүүлж хайрлуулахын тулд итгэлийг нь олж, дааж чадна гэдгээ харуулах хэрэгтэй. Мөн төдий чинээгээр тэдэнд үнэлэгдэх таны үнэ цэнэ нэмэгдэнэ. Ер нь тэгээд товчхондоо та хүнийхээ хувьд ямархуу үнэ цэнэтэй вэ гэдэг нь таны амьдрал хэр үнэ цэнэтэй гэдгийг харуулах нэг үзүүлэлт болох болвуу..

    ReplyDelete

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...