Oct 30, 2010

Гадаад харилцааны албаны ажилууд амжилттай боллоо /зураг/

Ангийн хамгийн муу статустай алба болох Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны дарга болон гишүүд өөрсдийн төлөвлөгөөнд тусгагдсан гол ажлуудыг амжилттай зохион байгуулж чадлаа. Ингэснээр ангийнханы Гадаад харилцааны албанд хандах хандлага, сэтгэгдэлийг өөрчилж чадсан болов уу хэмээн итгэж байна.


1. Төрийн ордонтой танилцах

Тус үйл ажиллагаа нь манай албаны хамгийн чухал ажлуудын нэг байсан бөгөөд үүнийгээ ч амжилтай зохион байгуулж "Б"-ийнхэн төдийгүй нийт ангийнханыгаа хамарсан үйл ажиллагаа болгон хувиргаж чадсан юм. Төрийн ордонд ороход төрсөн сэтгэгдэл, үзсэн харсан зүйл, тайлбарлагчийн ярьсан түүхүүд болон УИХ-ын тэнхим доторх байдал гээд олон зүйлүүд бидэнд арай өөр зүйлийг бодогдуулсан болов уу.

Ордон дотор зураг авхуулдаггүй ч чадан ядан байж нууцаар авсан зургуудаасаа хүргэж байна.


Манайхан нэг зүйлд их анхааралаа хандуулсан байдалтай байншдээ хэхэ


Ордон руу орох гээд хүлээж байхад...

УИХ-ын тэнхим

9 хөлт цагаан туг мину

МУ-ын Ерөнхий сайд нарын зурагууд


 2. МУБИС-ийн Математик загварчлалын ангитай уулзах

Өнөөдөр буюу Бямба гарагт бид МУБИС-ийн Математик Загварчлалын тэнхимийн мэргэжил нэгтэй нөхөдтэйгээ уулзсан уулзалт тун амжилттай болж бид шинэ найзуудтай болсон. 13-р хороололд байрлах "Вальс" бүжгийн дугуйлангийн байранд хоёр ангийн 40 гаран хүн цуглаж хөгжилтэй, ухаанаа уралдуулсан мөчийг хамт өнгөрүүлсэн. 

Мэдээжийн хэрэг эхний хэдэн минут бага зэрэг биеэ барьж байсан ч нэг л мэдэхэд аль эртний танилууд мэт инээлдэн, мэргэжилийнхээ тухай, өөр бусад зүйлүүдийн тухай халуун дотно яриа өрнөж эхэлсэн байв. Уулзалтын эхний хэсэгт мэргэжилийнхээ тухай ярилцаж, дараагийн хэсэгт 2 анги нэг нэг тэмцээн зохиож хөгжилдөцгөөсөн юм.

МУИС-МКС-ЭЗМЗ 3 and МУБИС- МЗ-ЭЗМЗ 3  /photos/

"АхА" тэмцээний аваргаа Г.Цэрэнчимэд


Тун удахгүй, та бүхний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэм зургуудыг оруулах болно...

3 comments:

  1. Манай гадаад харилцааны албаныхан далайцтай ажлууд зохиосон шүү.
    ..Keep moving forward!!!..

    ReplyDelete
  2. сайн байхан ажилууд зохиосон шүүү энэ эрчээрээ урагшхх хмжилт хүсье

    ReplyDelete
  3. mundag....GX....mun tuunchlen ene ercheereei uragshaa....

    ReplyDelete

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...