Dec 21, 2010

Special: Шинэ жил тараад хаашаа явах вэ?

Удахгүй бүх хүмүүсийн хүсэн хүлээдэг баяр болох шинэ жилийн баяр маань тун ойртоод байна. Улс даяараа, байгууллага, сургууль гээд бүх газрууд л шинэ оноо угтаж, хуучин оноо үддэг гайхалтай баярыг ezmz2012-ийн гишүүд бид МКС-ийн найзуудтайгаа тэмдэглэх гэж байна.

Dec 19, 2010

Төрсөн өдрийн мэнд Тамираа

Өчигдөр буюу 12-р сарын 18-ны өдөр ezmz2012-ийн гишүүн Тамираагийн маань төрсөн өдөр болсон. Блогийн зүгээс хожимдож мэнд хүргэж буйдаа хүлцэл өчье!

Dec 17, 2010

Манай анги гэж...

Сайн байцгаан уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд гэхээ болиод найздаа гэвэл арай зүгээр ч юм уу хэхэ. За ямар ч байсан энэ өдрийн мэндийг хүргэе.
Ангийнханы тухай юм бичмээр санагдаад, тэгээд яг одоо юу бичих вэ гэж боджийн хэхэ.
 ... ммм, манай ангийнхан гэж 50 гаран гишүүнтэй, Эдийн засаг, хөзрийн математик загварчлалын мэргэжилтэй нэгэн тийм хөгжилтэй залуус нэгэн дээвэр доор сурч боловсорч байдаг юм.

Dec 12, 2010

TOEFL ба IELTS тестийн тухай

TOEFL
TOEFL IBT тестийн тухай
Энэ тест нь интернетээр өгч болдог хувилбар бөгөөд англи хэлтэй аль ч орон руу зорчиход чухал нэгэн хэсэг нь юм. Зөвхөн тестээс гадна ETS TOEFL програм нь таны англи хэлний ур чадвараа дээшлүүлэхэд хэрэгтэй зэвсэг болон зааварчилгааг олгодог.

Монгол дахь солилцооны хөтөлбөрүүд

·     Монгол дахь солилцооны хөтөлбөрүүд
Фулбрайт Ахлах Мэргэжилтний Хөтөлбөр
Богино хугацааны шинэ тэтгэлэг: Өөрчлөлт гаргахад хангалттай хугацаа
Хэнд дэлхийг өөрчлөх цаг хугацаа байна?
Танд ийм цаг хугацаа байна
АНУ-ын багш, мэргэжилтнуудэд богино хугацаанд эрдэм шинжилгээний ажил хийх боломж олгох зорилготой Фулбрайт ахлах мэргэжилтний хөтөлбөр нь Олон улсын эрдэмтэн солилцооны зөвлөлийн (ОУЭСЗ) хариуцан хэрэгжуулдэг Фулбрайтын 7 хөтөлбөрийн нэг юм.

Dec 9, 2010

Happy birthday ''King of Cards''

Өнөөдрийн энэ өдөр ezmz2012-ийн шилдэг гишүүдийн нэг, ангийн "Хөзрийн хаан", Жаргалсайхан ахын хүү Батэрдэнэ маань хорвоод мэндэлсэн баярт өдөр тохиож байна.

"King of Cards" Baagii

Ангийн нөхөдтэйгээ хамт сайн муу, сайхан муухай гээд бүхий л зүйл дээр хамт байж нөхдийнхөө итгэлийг олсон, даруухан залуу өнөөдөр 20 насыг зооглож байгаа юм.

Өнөөдөр хичээл тараад бидний хэсэг нөхөд төрсөн өдрийн баярыг хуваалцахаар "Мангас"-ынд очино гэж төлөвлөсөн, манайхан Баагийгаа яаж баярлуулахаа мэдэж байгаа байх гэдэгт найдаж сууна. Миний хувьд тодорхой шалтгааны улмаас очиж  чадаагүйдээ хүлцэл өчиж байна.


Ингээд Баагийдаа ангийн болон блогийн зүгээс төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж байна. Мөн манай "Хөзрийн хаан"-ыг төрүүлж өгсөн ээжид нь төрүүлсэн өдрийн мэндийг хүргэе!!!

Баагийдаа энэ хорвоогийн бүхий л сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


Dec 1, 2010

Happy birthday Bindek&Oogii

Манай ангийнхан сүүлийн өдрүүдэд нэг өдөр 2 хүүхэд төрдөг баярт өдрүүдээр дүүрэн байх шиг байна. Өчигдөр Энхжин, Цасаа хоёр маань  төрж байсан бол 12-р сарын 1-ий эл сайхан өдөр Оюунбилэг, Биндэрьяа нар маань хорвоод мэндлээд 20 жилийн нүүрийг үзжээ.

Энэ өдөр Дэлхий нийтийн ДОХ-той тэмцэх өдөр, Бурхан багшийн их дүйцсэн өдөр, Оогий, Биндэк нарын маань төрсөн өдөр гээд үнэхээр сайхан өдөр бололтой. 

Манай хоёр төрсөн болоод ч тэр үү, өвлийн хүйтэн өдрийг дулаацуулах мэт гадаа үнэхээр сайхан байна. Ангийн хамгийн тусч, нийтэч статаустай гэрэл цацруулсан охид маань юм чинь арга ч үгүй биз дээ...

Блогийн зүгээс та 2-тоо төрсөн өдрийн гал халуун мэндийг аз жаргал, баяр баясал, амжилт бүтээл, хайр дурлал гээд бүх сайн сайханыг хүсэн ерөөж байна.

Хорьж үл болох 20 насны төрсөн өдрийг сайхан тэмдэглээрэй.

Та 2 үргэлж эелдэг байдаг болхоор...
Та 2 үргэлж тусч байдаг болхоор...
Та 2 үргэлж үнэнч байдаг болхоор...  ангийнхан чинь хайртай.