Oct 30, 2010

Happy birthday! I apologise for late wishes!

Дөнгөж сая PC-н дээрээ ангийнханыхаа зургийг үзэж яваад нэгэн зүйлийг мартсанаа гэнэт саналаа хэхэ. ezmz2012-ын гишүүн Ариунжаргал маань 10-р сарын 24-ны өдөр 40-ийн талыг насалж, өөрийгөө том хүнд тооцоход хангалттай болжээ гэдэгээ ухаарсан байх хэхэ

Гадаад харилцааны албаны ажилууд амжилттай боллоо /зураг/

Ангийн хамгийн муу статустай алба болох Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны дарга болон гишүүд өөрсдийн төлөвлөгөөнд тусгагдсан гол ажлуудыг амжилттай зохион байгуулж чадлаа. Ингэснээр ангийнханы Гадаад харилцааны албанд хандах хандлага, сэтгэгдэлийг өөрчилж чадсан болов уу хэмээн итгэж байна.

Oct 28, 2010

МУБИС-ийн Загварчлалын тэнхимтэй уулзалт хийнэ

Мэргэжил нэгтэй өөр сургуулийн оюутнуудтэй уулзалт зохион байгуулах ажлыг Гадаад харилцаа, олон нийттэй харилцах алба энэ сарын төлөвлөгөөндөө тусгасан.

Энэхүү уулзалтаар бид мэргэжилийнхээ давуу болон сул тал, зах зээлд эрэлттэй мэргэжил мөн эсэх, бидний мэргэжилийн ирээдүйн чиг хандлага зэрэг чухал зүйлсийн талаар санаа бодолоо хуваалцах зорилготой билээ.

Төрийн ордонтой танилцах

Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны энэ сарын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас хамгийн том нь төрийн ордонтой танилцах үйл ажиллагаа билээ. Хэдийгээр бага зэрэг ярвигтай байсан ч албаны дарга Оюунбилэг шургуу хөөцөлдсөний үр дүнд бид 10-р сарын 29 буюу Баасан гарагийн өглөөний 10:00 цагт орохоор тохиролцож чадсан.



Oct 25, 2010

Элдэв зургууд


Яг одоо 23:00 цаг өнгөрч байна. Маргааш шалгалттай, миний нойр хүрч байна гэж жигтэйхэн. Гэсэн хэдий ч блогтоо хэдэн зураг хийчмээр санагдлаа. PC-н дээрээ байсан зургуудаас түүвэрлээд л ямар ч дэс дараалал, утга учирыг үл харгалзан хийсэнийг тодруулж хэлье хэхэ.  Зураг бүр дээр тайлбар бичиж чадаагүйдээ хүлцэл өчье. Доорх зургуудыг өөр өөрийнхөө тачааллаар ойлгохтун... хэхэ

Бөөн бөөн шалгалтууд ...

Энэ өдрийн мэнд хүргэе. Ойрд блогтоо нийтлэл бичих гээд л чадахгүй байсаар байгаад нэлээдгүй удсанд ангийнханаасаа хүлцэл өчье. Ойрд чинь юу ч болоод байгаа нь мэдэгдэхгүй бөөн бөөн шалгалтууд, бөөн бөөн бие даалтууд ар араасаа цувраад л... хэхэ

Oct 24, 2010

Зарлал



Hi all.
10 сарын 24 буюу бүтэнсайнд сургууль дээр өглөө 10н цагаас Эдийн засгийн өсөлтийн онолоор давтлага хичээлтэй, 4дөхийн явцын шалгалтанд бэлтгэх зорилгоор явуулж байгаа юм.

1дэхэд өглөө 8н цагаас Эконометрикийн шалгалтанд бэлтгэх давтлагаа үргэлжлүүлэхээр 215 лабораторт ангиараа цаг авсан байгаа.
1дэхэд хэдийгээр 9.40өөс 7.30 хүртэл хичээлтэй ч бидэнд өөр сул лаборатори шалгалтнаас өмнө олдохгүй шинжтэй байна. Шалгалтнаас өмнө 1 ч болуу хэрэгтэй юм мэдэж авна гэдэгт итгэлтэй байна.
Бүгдээрээ хоцролгүй идэвхтэй ирцгээгээрэй.

Сургалтын алба 3б

Oct 19, 2010

Пүүжээдээ Төрсөн Өдрийн Мэнд Хүргэе!


Заа ангийн гишүүдийн маань төрсөн өдрүүд болсоор л..Дээрээс нар ээсэн, дэргэдүүр навчис хөглөрсөн хааяадаа цас хаялсан дээрээс нь явцын шалгалтууд давхацсан намрын энэ сайхан өдөр ангийн анд, хичээнгүй сурлагат оюунтан, DotA, Counter-н шигшээгийн довтлон тоглогч Бадралын Пүрэвжавын маань төрсөн өдөр тохиож байна. Нэгэнтээ хоёр арваныг ардаа үдээд буй CooL залуу маань өөрийн эелдэг даруу, эвтэй найрсаг, цагаан цайлган зангаараа анги хамт олныхоо итгэлийг хүлээж эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө эрдэм мэдлэг, ур ухаанаар өөрийгөө цэнэглэн, үеийнхнийгээ манлайлан яваа нэгэн билээ.

За ингээд 20 жилийн тэртээ "ГОК"-ийн захирлын алтан тамгыг шагайн чинээ нөжтэй хамт баруун гартаа атган төрсөн Бадралын Пүрэвжав хүүдээ ангийн блогийн зүгээс Төрсөн өдрийн баярын мэнд хүргэж ирээдүйн амьдралын аян зам нь аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе! за тэгээд ангийн нөхдүүд өөр өөрийн сайхан үгээрээ баярын мэнд хүргэнэ биз ээ..

Жич: Насан баярын боовыг Э.Хулан урласан болно.

Oct 18, 2010

Congratulations! EZMZ-3 TEAM

МУИС-ийн 3-р байр буюу МКС, МТС болон ХЗС-ийн дундах Dota All Star-ийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч Бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь цар хүрээний хувьд урьд өмнөх тэмцээнүүдийг бодвол илүү өргөн болсон бөгөөд 16 багийн 80 гаран тамирчид өөрсдийн кибер спортын ур чадвараа сорьсон юм.


Цагийн ажилын байр

Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албанаас хичээлийн бус цагаар  ажил хийх хүсэлтэй байгаа оюутнуудад мэдээлэл хүргэх үйл ажиллагааны хүрээнд доорх ажлын байрны судалгааг бэлдсэн.

  • 1-р хороололд байрлах "Миний зах" сүлжээ дэлгүүрт цагаар кассчин хийх, бараа бүтээгдэхүүн зөөх , өрөх ажил.  Эхний нэг сард дадлага хийгээд дараагийн сараас үндсэн ажилтан болж цалин авч эхэлнэ.   Сарын  цалин:  150000₮
  • 11-р хороололд байрлах "Номин супермаркет"-д цагаар кассчин хийх. Мөн л эхний нэг сар дадлага хийгээд дараа сараас цалингаа авч эхэлнэ. Сарын цалин 150000₮
  • Өвчтэй хөгшин хүн харах (80 гарсан настай). Өдрийн цагаар өглөө 09:00-19:00 цаг хүртэл 4000₮, шөнө хонох бол 22:00-09:00 хүртэл 5000₮
  • Гандангийн олон нийттэй харилцах албанд туслах ажилтан хийх




Oct 13, 2010

Зугаалга- Part 1

Хичээл дээр- Part 1

Анги дээр авхуулсан хэдэн зураг орууллаа. Энд ер нь их сонирхолтой зурагнууд байгаад байна шүү. Тэгээд манайхан гоё зурагнууд байвал надад өгөөд байгаарай.



Хөзрийн хаан Баагий хэхэ

Өөрийгөө бүү өргө, бусдыг бүү доош хий

Энэ өдрийн мэндийг хүргэе. Блогтоо ямар сэдвээр гоё нийтлэл бичих вэ гэж бодсоор нет ухаж суутал МУ-ын ерөнхийлөгч асан Н.Багабанди ахын нэгэн гоё, биш ээ үнэн ч юмуу нийтлэлийг олж уншлаа. Миний хувьд нэг юм бодогдуулсан нийтлэл байна шүү. За тэгээд та нар минь уншаад санал бодол, үзэл бодолоо илэрхийлэх биз дээ.



Өөрийгөө бүү өргө, бусдыг бүү доош хий

      Урам магтаалын үгэнд урамшин хөөрдөггүй хүн ховор биз ээ. Улаан нүүрэн дээр нь магтах увайгүй зусрын үгэнд л уулгамчлан баясах хэрэггүй. Юм бүхэн өөрийн цагтайн дээр өөрийн хэмжээтэй.  Хэмжээнээс хэтэрсэн бүхэн хор болно. “Хэрээсээ хэтэрсэн ямар ч буянт үйл муухай явдал болон хувирдаг”. Хэмжээнээс хэтэрсэн магтаал хайран сайхан хүнийг мөн ч амархан яйран болгож эвдэнэ дээ. Дүүрэн устай байгаа хувин сав руу ус нэмж хийж болдоггүй, хальж асгарна. Хэр хэмжээнээс хэтийдэж давсан магтаал тус биш, ус болно.

Oct 12, 2010

Хөвгүүд уншихад илүүдэхгүй...

Яруу найрагч, сэтгүүлч Б.Энхтуяагийн эл гайхалтай, үнэн, сэтгэл хөдөлгөм шүлгийг хэзээ нэг цагт аав болох ангийнхаа хөвгүүдэд зориулав хэхэ. Үнэхээр гоё үгтэй шүлэг байлээ шүү. Гэхдээ угаасаа л бүгд мэддэг, сонсож байсан байлгүй дээ, гэхдээ дахиад нэг уншихад хэзээ ч илүүдэхгүй шүү хэхэ



Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Төрсөн өдрийн мэнд хүргэе !!!

Энэ өдөр EZMZ2012-ийн админуудын нэг Ууганбаярын 20 нас хүрсэн баярын өдөр. 20 жилийн өмнөх эл өдөр ээжийгээ зовоон байж, Батбаатар ахыг баярлуулан байж баяр баясал, гэрэл гэгээ цацруулсаар айлын том хүү болон мэндэлжээ.

Алиа хошин зан, нөхөрсөг зан чанар, шударга үнэнч байдлаараа ангийнхныхаа итгэлийг хүлээсэн сэргэлэн залуу Уугаадаа блогийн зүгээс болон нийт ангийнхныхаа өмнөөс төрсөн өдрийн баярын мэнд хүргэж байна!

Oct 6, 2010

Үнэ цэнэ


Үнэ цэнэ гэж юу вэ? Энэ асуултыг сүүлийн үед өөрөөсөө хэчнээн ч олон асуув даа, бүү мэд хэхэ. Өөртөө хариулах гэж явахдаа бараг асуултынхаа утга учирыг ч мартах шахах юм.

Үнэ, цэнэ гэхээр ямар нэг бараа,таваарыг худалдаж авах өртгийн хэмжээг хэлж болж байна. Мөн малын, эд юмсын, мөнгөний үнэ цэнэ гээд бүгдийг нь тодорхойлж болох ямар нэг хэмжигдэхүүн,түүний нэгж гэж байна.

Харин Би хүний үнэ цэнийн тухай ярих гээд  байна л даа. Гэхдээ хүний наймааны талаар биш шүү хэхэ. Зүгээр л, чи хэн нэгний хувьд хэчнээн үнэ цэнэтэйгээ яаж, юугаар хэмждэг тухай...