Feb 12, 2011

Сайн байна уу Блог минь...

Сайн байцгаана уу? ангийн анд нөхөд минь. Өнгөрсөн ч гэсэн хувийн зүгээс ангийнхандаа сар шинийн мэнд хүргэе!. Ангийнхаа охидыг нэг харах юмсан, нэлээн таргалсан байхдаа :D 

Хосууддаа удахгүй болох хайрын баярын мэндийг  хүргэе! хэхэ бөөндөөд сайхан туужийнаа.

Хөөрхий муу блог маань нийтлэлээр өлсөж цангасан бололтой гацаж, гацаж байж л орлоо хэхэ. Миний хувьд ямар нэг бичээгүй тун удчихаж, бараг мартах дөхөж :D

Feb 3, 2011

Ангийнхандаа сар шинийн мэнд хүргэе

Юуны өмнө хэсэг хугацаанд та нартайгаа холбоотой байж чадаагүйд хүлцэл өчъе. Ингээд ангийнхандаа жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 1нд болдог Цагаан сар хэмээх монголчууд бидний уламжлал болгон тэмдэглэн ирсэн гайхалтай өдрөө "Элгээрээ энх амгалан Төрлөөрөө түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлэж байна уу? Миний хувьд хар багаасаа л эмээ дээрээ өссөн болохоор цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн билээ. Сайн танихгүй хамаатан садан гээд олон хүнтэй уулзуулж учруулж чаддаг гайхалтай баяр мөнөөсөө мөн юм. Гэхдээ арай өөр нүдээр харвал зарим өрх гэрүүдэд санхүүгийн нэлээн ачаа үүрүүлж, үнийн хөөрөгдөл, хэт архидан согтууралт гээд жаахан сөрөг зүйл байдаг ч гэлээ монголчууд бид энэхүү баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг нь гайхалтай. Жаахан онцгүй ч гэхүү сонирхолтой зүйл нь улаанбаатарчууд бид ахмадуудаа хотын захруу цөлчихдөг нь хотын төвөөр шоргоолж шиг бужигнадаг чичаанууд нь нүдний гэм болж захруугаа хэт ачаалалтай болдгоос харагддаг. Заза элдэв зүйл нуршилгүй та бүхэндээ Цагаан сарын хэдэн мэндчилгээ хүргэе.

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Ургах улаан нарнаасаа цог хийморийн элчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ уужрал сэнхрэлийн ухаанаа сэлбэж
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн үрийг бэлэглэж
Ургаж байгаа жилдээ сэтгэл түвшин сайхан шинэлээрэй