Сайн байцгаан уу, ангийн нөхөддөө эхэлж дуулгах нэгэн чухал мэдээгээр мэндчилж байна.
Манай ангийн гишүүдийн нэг Оюунбилэг маань өнөөдөр буюу 2011 оны 1-р сарын 15-ны өдөр анхны үрийн зулайгаа үнэрлэсэн байна. Түүний анхны хүүхэд нь аавынх нь хүсэж байсанчлан охин байсан ба 2 кг 900 гр эрүүл саруул хүүхэдтэй болсон байна.
Оюунбилэг маань ezmz2012-ийн 3 дахь ээж болон бидний түүхэнд, дурсамжинд үлдэж байна.
Хөөрхөн охинтой болсон Оогийдоо ангийн нөхдийн өмнөөс, блогийн зүгээс болон өөрийн зүгээс чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн ээж болоорой хэмээн ерөөж байна.
Яагаад ч юм өөрөө төрсөн юм шиг л сэтгэл хөдлөж байна, ангийнхан маань ч бас үүнийг сонсоод надтай адил сэтгэгдэлтэй байгаа байх гэдэгт итгэж байна.
ммм, нэг чухал зүйлийг мартах дөхлөө. Оогийгийн маань хайрт хань, бид бүгдээрээ мэдэх охины аав Боогийдоо аав болсонд нь баяр хүргэе.