Nov 29, 2010

ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД!

XX зууны 90ээд оны 11 сарын 29ны өдөр EZMZ2012 гишүүд нэгээрээ биш бүр хоёроороо дуу дуугаа авалцан төрцгөөж өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа юм байна. Төрсөн өдрийн эздүүд маань А-ийн Dream team-ийн төвийн тоглогч слам данкчин Энхжин болон энэ жил шинээр элсэн орж ирсэн Цасчимэг хоёр юм.

Нам Ин Сүгийн хэлснээр бол амьдрал нь өнөөдрөөс эхэлж байгаа хоёртоо төрсөн өдрийн халуун баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Сайхан баярлаарай. Та хоёр давтагдашгүй шүү хэхэ..

A-ийн УСБЁ-ийн албаныхан маань нэг сумаар хоёр туулай гээд хичээл дээр гамаа уншиж бэлтгэлээ хийж байгаад орой тараад массаараа караокэ явналээ, сайхан тэмдэглэцгээсэн байхаа.

Nov 24, 2010

Тусламжийн эд зүйлсээ өгцгөөе

Hi.all. ЭЗМЗ-3А болон 3Б ангийн  Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаныхан асрамжийн газрын хүүхдүүдэд туслах үйл ажиллагааг энэ сард санаачлан ажиллаж байгаа юм.

Та асрамжийн байгууллагын хүүхдүүдэд туслах тусламжийн эд зүйлсээ маргааш буюу Пүрэв гарагт хичээл дээр авчирна уу!!!

Ангийнханыгаа бүгдээрээ идэвхтэй оролцохыг уриалж, бас найдаж байна.

Гадаад харилцаа, олон нийттэй харилцах алба

Nov 14, 2010

Элдэв зураг Part-2

hi, Ням гарагийн өдрийн мэнд хүргэе.  Ажилаа тарчаад блогтоо нэг нийтлэл биччээд нам унтах гэтэл толгойд юу ч буудаггүй ээ хэхэ. Тэгхээр нь фото нийтлэл оруулчихлаа.

Ингэхэд манайхаан ангийнханы бөөнөөрөө, эсвэл ганцаарчилсан ямар ч хамаагүй гоё зурагнуудыг надад өгч байвал тун их хэрэгтэй байна аа.



Titanic's Rose = EZMZ's Ebo...  so sexy...

Nov 9, 2010

Манайхаан тусламжийн үйл ажиллагаанд оролцоцгооё...

hi, ойрд блогтоо юм бичээгүй юм байна шүү. Энэ бие даалтууд нээрээ амьдралаас үнэн холдуулж байна аа хэхэ, та нар ч бас блог руу орох завгүй л байсан биз дээ. За ингээд ярианыхаа гол сэдэвт орьё.

Nov 8, 2010

Төрсөн өдрийн мэнд Золоо

Өнөөдөр манай ангийн хөөрхөн охидын нэг Золзаяагийн маань хорвоод мэндлээд 20 жил болсон баярт өдөр тохиож байна.

Золзаяагийн тухай ангийнхан маань тийм ч сайн мэддэггүй бололтой, золоогийнхоо сайн талуудаас дурдах гэтэл түүний нэрнээс цааш мэдэх юм байдаггүй ээ ... уучлаарай

Nov 2, 2010

10-р сарыг шинжихүй


Ямар хурдан нэг сар өнгөрчихвөө, саяхан л 9-р сарыг шинжихүй гэж бичиж байсан санагдаж байна. Цаг хугацаа гэж харвасан сум шиг, заримдаа нэг секунд ч удаан санагдах сонин хэмжигдэхүүн юм даа.
Энэ сарыг ерөнхийд нь юу гэж дүгнэх вэ гэж бодлоо. Бодоод байхад тийм ч онцлогтой сар биш бололтой, санаанд шалгалтууд бие даалтууд л бууж байна. Тэгхээр ерөөсөө “шалгалт ба бие даалтын сар ” байлаа гэхэд болчихмоор ч юм шиг...

Nov 1, 2010

Математик загварчлалын тэнхимийн лекцүүд явагдаж байна

Математик загварчлалын тэнхим, Сургалтын албатай хамтран  Эдийн засаг математик загварчлал, Хэрэглээний математикын ангийн оюутнуудад зориулан 3 өдрийн цуврал лекцийг зохион явуулах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу