Nov 2, 2010

10-р сарыг шинжихүй


Ямар хурдан нэг сар өнгөрчихвөө, саяхан л 9-р сарыг шинжихүй гэж бичиж байсан санагдаж байна. Цаг хугацаа гэж харвасан сум шиг, заримдаа нэг секунд ч удаан санагдах сонин хэмжигдэхүүн юм даа.
Энэ сарыг ерөнхийд нь юу гэж дүгнэх вэ гэж бодлоо. Бодоод байхад тийм ч онцлогтой сар биш бололтой, санаанд шалгалтууд бие даалтууд л бууж байна. Тэгхээр ерөөсөө “шалгалт ба бие даалтын сар ” байлаа гэхэд болчихмоор ч юм шиг...
Энэ сард болсон ангийн үйл ажиллагаа өнгөрсөн сарыг бодвол харьцангуй их байлаа. Албадууд маань сайн ажилласан юм болов уу, эсвэл зүгээр л надад тэгэж санагдаад байгаа юм болов уу хэхэ
Тэгээд л нөгөө айхтар явцын шалгалтууд эхлээд л, мань мэт нь аягүй ухаараад л, хальт мулт хичээл нтр ээ хийгээд л, аймшигтэй ихээр шаналаад л... хэхэ, наргиа байлаа.
Нээрээ яагаад шалгалт, бие даалтыг хийхээсээ өмнө аймшигтай ихээр шаналаад байгаа мөртлөө хийхгүй байгаагаа ерөөсөө гайхаад, олохгүй юм аа. Тэр тал дээр та нар маань жоохон санал бодолоо хэлж өгөөрэй хэхэ
За тэгээд л уг нь “шалгалт ба бие даалтын сар”-даа явцуудаа гайгүй өгчихье гэсэн санаатай байсан ч сэтгэлгээний түүх гэж уйтгартай хичээлийн шалгалтыг нэг ч удаа уншаагүйгээсээ болж тааруухан оноо авсан нь   бүх шалгалтын маань хийморь сүлдийг гутаасан бололтой, ар араасаа нэг тиймэрхүү байдалтай цувраад л хэхэ. Гэхдээ нэг гомдол байна аа нтр, би нь уг нь эконо, нябо хоёроо аягүй ойлгоод байсан чинь эрхэм багш нар маань шалгалтаа арай л дэндүү аваад баг алчихваа хөөрхий. Заза баахан өөрийнхөө тухай сонин сонин юм бичээд залхаачих шиг боллоо
Манай ангийнхан чинь”шалгалт бие даалтын сар”-даа тун завгүй байсан ч  төрийн ордонд айлчлал хийлээ, шалгалттай хичээл бүр дээр давтлага хичээл орлоо, манай ангийн 90%-иас илүү нь шахуу тоглодог хөзрийн тэмцээнийг зохион байгууллаа гээд бас ч гэж олон юм амжуулжээ
Би “Б”-ийх болхоор “А”-гийн ажлуудыг нэг бүрчлэн сайн мэдэхгүй байна аа, гэхдээ манай хэд ч муу юм лав хийгээгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
За тэгээд өөр сонин хачин хүн бүрт л байгаа байх, тэр бүхнээ бичихийг хүсвэл надад хэлчихэд л хангалттай шүү манайхаан хэхэ...
Энэ сарын үйл ажиллагаанууд миний хувьд бол муугүй байсан шүү. Би өөрөө гадаад харилцааных болоод хэлж байгаан биш шүү, Төрийн ордон миний хувьд бол үнэхээр гоё байсан. Хөөрхий манай муу саарал ордон луу өндөг, помидор шидээд л байдаг болхоор нь энэ ч дээ гэж боддог байсан  чинь дотроо бол үнэн тасарцын байлээш дээ хэхэ. Харин эрхэм 76 маань чуулна гэж бүр чуулаад хаячдым байлээ дээ, яг л манай сэтгэлгээний түүхийн хичээл шиг хаха, арай ч муухай жишээ авчихвуу даа
Бас хөзрийн тэмцээн бол угаасаа 89 болсон шүү дээ. Ёстой Амараа багшийн хэлдгээр эцсийн бүлэгтээ хэн хожих, хожигдох нь хамаа ч байхгүй гэдэг шиг ангийнхан тэр өдөр хэдэн сарынхаа инээдийг дуустал инээсэн байх аа хэхэ. Би лав юм ярьдаггүй хүүхдүүдтэйгээ нэг баг болоод л,  зөндөө юм яриад л лааг гоё байсышд хэхэ. Яг тэмцээний хувьд бол их сонирхолтой болсон шүү. Ангийн лидер Эбо, Оогий 2 таараад л, би нтр нь level адилхан Пүүжээ нтртэйгээ таараад л хаха. Сугалаа гэж бас хатуу эд шүү, манай хөзрийн шигшээгийн тамирчид Галаа, Ишка, Уугаа, Чимдээ нтр чинь аль эрт хожигдоод л, манай баг нтр чинь хагас шигшээд шалгараад л хаха.
Харин энэ бол “show time”...    МУБИС-ийнхантай уулзсан уулзалт эхэлж хамгийн түрүүнд танилцах үйл ажиллагаа эхэллээ. Тэгээд л мэргэжилийнхээ тухай ярьж дуусаад, “АХА” тэмцээний дууссаны дараа бүх зүйл эсрэгээрээ эргэх нь тэр шүү... Нөгөө ангийнхан “Мистер ба Мисс” тэмцээн зохион байгуулж, манай ангиас Ишка, Пүүжээ нар Мисс болж тэнд цугласан түмэн олны элэгийг нь хөштөл инээлгэсэн юм. Харин энэ тухай таны нүдийг бүлтийлгэх фото сурвалжлагыг тун удахгүй тавих болно. Coming soon...
Миний мэдэхээр нэг иймэрхүү л сар болж өнгөрлөө дөө. Нэг л мэдэхэд шалгалтын сураг сонсогдоод л, дахиад л нэг мэдэхэд маргааш шалгалттай гэж ангийнхан ярихад   шалгалтнаас урьдаж цаг хугацаа гэж яаж ашиглахаасаа хамаарч хурдан, эсвэл бүр удаан өнгөрхиймдаа гэж өөрийн афоризмаа зохиож, өөртөө хэлчээд л хэхэ.
Сэдэвээ гэнэт өөрчилчихвөл зүгээр юм биш үү гэж бодлоо хэхэ
Энэ менежментийн хичээл эхэндээ хүн бүрийн дуртай хичээл байсан ч, одоо хандлага арай л жоохон  муудсан бололтой. Би ч бас дуртай л даа, уг нь тэгээд ярихаар болчихмоор юм шиг мөртлөө л, нэг л мэдэхэд дараагийн Даваа гараг болчихсон юу ч хийгээгүй сууж байдаг. Ёстой л Умбагийн хэлдгээр 1дэх өдрийн менежментийн семинар тараад л, дараагийн семинар орлоо, юм хийе ээ гэдэг үг бараг үнэн болж таараад байхымдаа хэхэ. Тэгээд тэр дүн гаргана гэж ёстой нэг бөөн лай, бөөн маргааны төв цэг байна аа гэж. Манай захиргааны хэд нэг дүн тавих юм, тэгэхээр багшид ямар нэг зүйл нь таалагдахгүй, тэгээд нэг долоо хоногоор хойшилсоор байгаад яг энэ асуудлаар 3 долоо хоног дамнаад л хэрэлдэж байна даа хөөрхий хэхэ. Алдард 76 маань хааяа нэг том бялуу хуваах гэж бөөн юм болдог, яг л тэрэн шиг юм болоод байна шүү дээ ангид чинь хэхэ.
Өнөөдөр менежмент дээр нэг дүн тавих гэж ёстой л нэг түм түжигнэж, бум бужигнасан юм боллоо доо. Багш маань дүнгийн стандарт шаардаад л, хөөрхий захиргааны хэд маань жоохон эвгүй байдалд ороод л, ядаж байхад Цогоо маань байхгүй бүр ч асуудал хурцдаад л...   Тэгсэн багш бас л чамгүй хэцүү хэцүү зүйлүүдийг Сарангоогоос шаардаад л, манай хүн ч эхэндээ хийж байснаа сүүлдээ жоохон бухимдаад л, би тэрийг нь ажиглаад л, яаж тайвшруулах вэ гэж бодоод л хэхэ , тэгсэн ард багш 10 онооны бооцоотой хөзөрдөөд л юм юм л энд тэнд давхацсан цаг гучин минут өнгөрлөө шүү дээ
Заза хичээл, багш гэх мэт асуудлаас бага зэрэг хөндийрсөн нэг юм хэлье ээ. Түрүүн харих гээд алхаж явахдаа ангийнхандаа хандсан нэг гоё үг хэлмээр, бас бүгд нэг нэг гоё үг бичиж байгаад ангийнхаа уриа үгийг яг энэ гээд товлочихвол зүгээр юм бишүү гэж бодлоо л доо. Тэгээд би баахан бодож байгаад  “Бидний хамт өнгөрүүлж байгаа цаг хугацаа бүхэн дахиад хэзээ ч давтагдахгүй... ” гэж ангийнхандаа хэлмээр санагдаад. Ер нь бүх цаг хугацаа бүхэн л дахиж олдохгүй л дээ, гэхдээ  буцаад очмоор сэтгэгдэлтэй байхаар тийм дурсамжийг л бүтээвэл миний оюутан цаг харамсахааргүй өнгөрсөн гэж ам бардам бусдад ярих болно. Хэхэ, дурсамжтай байх гэдэгт  хичээл орж байгаа шүү, юу ч сурахгүй байвал бас жоохон тиймэрхүү ш дээ угаасаа хаха. Бодоод байхад би энэ талаар яасан олон удаа ярьж байсан юм бэ, эсвэл би бодож байснаа ярьсан гэж санаад байна уу хэхэ.
10-р сарыг шинжих гэж бүр шинжээд хаячихлаа л даа, би нь шууд бодсоноо бичээд л явчихлаа шүү. Утга агуулга, дараалал нтр огтхон ч харсангүй, үг үсгийн алдаа нтр зөндөө байгаа байх өө. 
Миний анзаараагүй өнгөрүүлсэн, таньтай холбоотой, таны мэдэж байгаа онцлох мэдээлэл байгаа бол сэтгэгдэл бичихийг хүсэж байна.

10 comments:

  1. за юу байцгаанааа энэ сар ёстой төвөгтэй сар байлаа. Өлзийгийн хэлдгээр бөөн шалгалт бие даалтууд ядаж байхад яаж хийхээ ч мэдкү юм. Хичээлээс ч залхажиийн шүү

    ReplyDelete
  2. hehe eronhiidoo bol ym dutaalgui l dugnesen bn da. ter menegmentiig nere haraal idee. neg ch uramshuulahgui zuer l ter chin bolku en chin bolku zaawal ylgawarta bai j gjaah shig ....ugan heleh uggui boltol n ymiig n hiigeed bjiidag bol te manaihaan..yu ghiig n harhiimsan. manai angiin buh albad l eron estoi sain ajilssan gj bodjin o 10sariin huwid...mun u?
    baahan menejment bichijle shal balain. nere 2 odor surguuli dre barag l honoloo do. hicheeliig ingej l hjin da kkkkkk ezo ashgu neg ym duusla gj odoo joohn j gsen amartsgaay =)

    ReplyDelete
  3. Өлзий ер нь бол бүгдийг нь л биччиж ээ. 10 сарыг утгаар нь шинжчиж. харин манай ангийнхны хувьд(А) өгөрсөн сард бараг үйл ажиллагаа явуулаагүймөө. Гэхдээ манай нөгөө албадууд хийсэн л дээ. Манай гадаад харилцаа л жоохон идэвхигүй байсан байх. Харин энэ сард овоо юм хийнээ. Ингэхэд тэгээд энэ фудволкыг энэ Б анги одоо дангаараа хийлгэх гэд байгаамуу? Надад тэгж ойлгогдоод байхын. Манай ангид юу ч зарлаагүй бас хана хийлгэх гэж байгаагаа нийлж тохироогүй зүгээр л 3000 төгрөг хураалга гэсэн байхын. тэгээд танай ангийнхан бараг хураалгаад дуусч байгаамуу? 3000 төргөгтөө фудволк нь дээрх бичигтэйгээ хамт багтаж чадах юм уу, эсвэл дараа нь дээр нь үг бичүүлэх мөнгө гээд бас дахиад хураах гээд байгааму? Энийг нэг ярьж тохирмоор байхын... тэгээд хийлгэхээр болвол манай анги бас мөнгөө хураалгамаар байхын.

    ReplyDelete
  4. Бас энэ хэвлүүлэх үгний санал асуулга дээр яэж саналаа өгдөг юм бэ би чадахгүй байнаа... kk

    ReplyDelete
  5. @uynga; hrhr, yu yriad bn a, 2 angiaraa l hamt hiilgene shu de. Ta nariin sudalsniig avii g j ltohirood bga shd e, ghde joohon unetei bn gsn sanal mer ser garaad l bga l da

    ReplyDelete
  6. hehe, @sako; ma nz buu bagshtaigaa terseld ntr, noyntoigoo terseldeed sainaa uzdegguig Dalaitserentei kinonoos haraa bzd e haha

    ReplyDelete
  7. hehehe 10n sariig uneheer saihn dugnjee heheh ene 10n sar minii huvid uneheer ur buteelgui sar blaa gj bodj bn barg hicheeldee ch suugagu taslaal taslaal heheh bie daalt genguut n halit mulit sand mend neg yum hiicheel heheheh shalgalt genguut n yaj huulhuu yahuu geel shn sar bailaa odooaa goy bnaa ntr hahahaha :)

    ReplyDelete
  8. hehehe 10n sariig uneheer saihn dugnjee heheh ene 10n sar minii huvid uneheer ur buteelgui sar blaa gj bodj bn barg hicheeldee ch suugagu taslaal taslaal heheh bie daalt genguut n halit mulit sand mend neg yum hiicheel heheheh shalgalt genguut n yaj huulhuu yahuu geel shn sar bailaa odooaa goy bnaa ntr hahahaha :) buruu daraaad anonymous geed yavuuljlaa hehehehe

    ReplyDelete
  9. kk bi dalaitseren j bish bagsh noyon ch bish ym chin yahuu dee hehe

    ReplyDelete
  10. hehehe olzii in heldgeer manai angiinhnii sur deer hamt bh tsag hugatsaanii neg sar ni ongorloo. 10 sar shn sar blaa( hicheeliig es tootsbol sh de)

    ReplyDelete

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...