Sep 30, 2010

9-р сарыг шинжихүй

Өнгөрсөн цаг хугацаа бүхэн бидний хувьд нэгэн түүх болон үлдэж байдаг. Түүх хэзээ ч хувирдаггүй, задардаггүй, шинэчлэгддэггүй учраас бидний түүх ч бас мөнхийн байх учиртай.

Хэхэ, ямар сүртэй эхэлчихвээ... уг нь бол зүгээр өнгөрсөн сард юу болов, юу нэмэгдэв, шинэ сонин хачин мэдээлэл зэрэгийг л өгүүлэх санаатай  юм л даа ...

Зиак тэгээд 9-р сарын 1-ний өдөр болдгоороо болж, харин ангийнхан маань жоохон нас ахисан том том агаа, аниа нар болчихсон шинэ хичээлийн жилийг угтаж авлаа даа. 3-р курсд ороод хичээл багасна гэсэн бодолтой байсан бидний хувьд хэрэгтэй, хэрэггүй, ойлгосон, ойлгоогүй, сонирхолтой, сонирхолгүй 10 хичээлийг үзэх хуваариар "цочир бэлэг" барьсан. За, хичээл ч яах уу, манай ангийнхан чинь угийн хурц ухаантай, хичээнгүй хүмүүс юм болхоор нээх том асуудал биш гэдэгт бүрэн итгэлтэй байна.


Харин анги маань 2 гишүүнээр бүл нэмсэн том үйл явдал болсон шүү. Хүн нэмэгдвэл, хүч нэмэгдэнэ ээ гэж ардын сайхан үг байдаг даа. Шинэ гишүүдийн хувьд МУБИС-ийн Загварчлалын ангиас шилжин ирсэн Болорнаран буюу бидний хэлж сурсанаар Бона маань юм. Хичээлийн эхний өдрөөс л ангийнхантайгаа дотно байж, илэн далангүй байдлаараа бусаддаа үнэлэгдэн ангийн жинхэнэ гишүүн болсон билээ.

Дараагийн гишүүн маань МТС-ийг өнгөрсөн жил төгссөн боловч давхар мэргэжилтэй болох зорилгоор оюутны ширээнд бидэнтэй хамт дахин суралцахаар болсон Анар  маань юм. Ангийнхан зал авсан эхний өдрөөс л өөрөөс нь ч асуулгүй ангийн шигшээ багийн тамирчин болсон нь түүний сагс тоглох ур чадварыг бэлхнээ харуулах буй заа. Одоогоор ангийнхантайгаа тийм ч дотно болж амжаагүй түүний хувьд тун удахгүй бидний салшгүй нэг хэсэг болно гэдэгт найдаж байна.

Заавал дурдахгүй байж болохгүй нэг зүйл бол урьд хожид тийм олноороо явж байсан зугаалга нэг ч байхгүй юм. Менежментийн багшийн шахалтаар, эсвэл өөрсдийн сонирхлоор аль нь ч ялгаагүй ангийнхаа төлөө сэтгэлтэй, ангийнхандаа хайртай 32 залуус Гачууртын хөндийд дурсамжтай, дурсгалтай, хөгжилтэй, дуу хууртай цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн. Бас нууц авьяастануудаа ч мэдэж авсан шүү, Болороо, Хүрэлээ гээд гайхалтай дуучид ЭЗМЗ-3 ангид олон байгаа шүү!!!

Харин одоо ангийн сонирхолтой, шинэлэг, содон гэсэн мэдээллүүдийг түүвэрлэн хүргэе.
  1. Оюунбилэг маань ээж болох гэж байгаа бөгөөд ойролцоогоор ирэх оны 1-р сард төрөх учиртай юм гэнэ шүү. Ингэснээр Оогий маань ангийн 3 дахь ээж болж байгаа ба түүнээс өмнө Бүжин болон Минжмаа нар маань ангиасаа анхлан үрийн зулай үнэрлэсэн билээ. Туршлагатай ээжүүд маань шинэхэн ээж болох гэж буй Оогийдоо туршлагаасаа хуваалцана гэдэгт найдаж байна :D
  2. Манай ангийн цорын ганц аав Мангас буюу Түвшинбат маань сургуулиа орхисноос хойш аавын үүрэг хүлээсэн хүн ангид байхгүй байсаар л байна. Харин энэ цаг хугацаа удаан үргэлжилэхгүй бололтой шүү. Манай ангийн "ах" нарын нэг Анар удахгүй үрийн зулай үнэрлэж аав болох сурагийг өөрийнх нь амнаас сонссоноо та бүхэнд дуулгаж буйдаа баяртай байна. Анар булган сүүлтэй байж олон олон аавыг араасаа дагуулах болов уу?
  3. Мэдээжийн хэрэг Амарбаясгалан багш бид нарыг 4 албанд хуваан, ажил үүрэг даатгаж, хэрхэн биелүүлснээр дүнгийн хувийг шийднэ гэсэн нь бидний хувьд цоо шинэ зүйл байлаа. 
  4. Сайны хажуугаар садаа байлгүй л яах вэ. Би, бас та, ангийнхан бүгд тийм, үгүй гэсэн 2 хувилбарын аль нэгийг сонгож чаддаггүйгээ мэдсэн явдал байлаа. Манайхан чинь аягүй ухаантай юм болхоороо асуудалыг хоёрхон хариултаар шийдэж болохгүй гэж няцааж байгаа ч аль нэгийг сонгох л учиртай юм шиг байгаам шүү :D
Зуны туршид хамт байгаагүй бидэнд сонин хачин гэх зүйл тийм ч их биш байгааг анзаарсан байх. Харин манай ангийн АНУ-ыг зорьж, ажил хөдөлмөр хийхээр явсан залуус маань удахгүй аяны богцоо задалж сонин хачингаасаа сонирхуулна гэдэгт итгэж байна.

Блогийн зүгээс ангид нэг сарын хугацаанд болсон үйл явдал , зохиогдсон ажлууд, сонин хачин мэдээллээс  сарын төгсгөлд хураангуйлан хүргэж байхаар шийдсэн юм. Хамгийн эхнийх нь болхоор алдаа, дутагдал олон байгаа байх. Тэр бүхнийг засахад ангийн гишүүд та нарын хэлэх үг, шүүмжлэл хамгийн үнэтэй зөвлөгөө өгөх учиртай.

Яг одоо үүнийг уншиж буй та ч гэсэн ангийнхаа блог дээр өөрийн хүссэн зүйлээрээ, хүссэн сэдвээрээ, хүссэн хэлээрээ бичлэг бичиж болно гэдгийг дуулгаж байна.

Нэгэн сэтгэлтэй, нэгэн хүсэл эрмэлзэлтэй ангийнхандаа блогтоо идэвхтэй гишүүн байж, шилдэг нийтлэлч болохыг зөвлөж бас анхааруулж байна...

6 comments:

  1. кк гого бичжэээ. Миний хувьд лав өөлөх юм алгөө. Харин тэр Оогий маань удкү ээж болно гэсэн нь уншиахад яаас эвгүй вм бээ. хахаха. Үнэхээр л энэ жил гоё бнаааа. 1 л өөр уур амьсгал 1 л өөр хамт олон болж чаджээ бид. за манайхаан. Багшид ам гарцан байгаа ш дээ. 10.1 боллооо. 1 сар өнгөрчлөөө. Олон юм бодод байлгүй аль нэг хариултан дээр нь гараа өргөөрөө мэдөөө кк

    ReplyDelete
  2. hehe uulhun bichtsiim ee. 3uuhd shineer irsen dee ner ni hen bilee sanq bn ghde manai angiin ohinoo martaj ji ni....

    ReplyDelete
  3. Тийшдээ. Энхнарангаа мартаж чи минь

    ReplyDelete
  4. ямар ч байсан өлзийдөө баярлалаа. үнэхээр гоё болжэээ. дээр нь нэг шинэ мэдээ гэхүү хуучин мэдээ гэхүү сарантуул маань бас жирэмсэн ш дээ. 3 билүү 4 билүү сартай шүү. Манай Бүжин маань булган сүүлтэй шүү. Араас нь дуу дуугаа аваал байна даа хэхэх. Тийм шүү менежмент дээрээ юу ч болоуул болг гээд аль нэг дээр нь гараа өргөцгөе манайхаан хэхэ.

    ReplyDelete
  5. Тасархай бичсэн байнашт.. Өлзийдө баярлалаал гэедээ.. тэр менежмент дээр миний хариулт бүр яахийн аргагүй голд нь байж таараад байдаг байхгүй юүү..хэхэ одоо алинд нь ч хамаагүй өргөнөө

    ReplyDelete
  6. яасан хөөрхөн бичсийм бээ. Өлзий чи сэтгүүлч бол гэж чамд хэлээл байгаа шүү. Нээрээ өөлөх юм алга өө гоё болж.

    ReplyDelete

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...