Sep 19, 2010

Hello World!!!

Сайн байцгаана уу? Энэхүү блогийг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэж байна. МУИС-ийн МКС-ийн ЭЗМЗ 3 ангийн оюутнууд бидний цахим ертөнцийн нэрийн хуудас болсон энэхүү блог яг энэ цаг мөчөөс эхлэн мэндэлж, танд хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү блогоор бид ангийнхнийхаа тухай мэдээллийг хамгийн түрүүнд авч, хичээл болон бусад мэдээллийг унших боломжтой. Тэрчлэн энэхүү блогийн хамгийн гол зорилго болох ангийнхантайгаа илүү дотно нөхөрлөх, ангийн уур амьсгалыг сайжруулах зорилгод хүрэхэд уншигч-ангийн анд та бүхний хичээл зүтгэл, хувь нэмэр хамгийн чухал гэдгийг хэлмээр байна.

 Бид хожмын нэгэн өдөр, арав эсвэл хорин жилийн дараа энэхүү блогоороо дамжуулан их сургуулийн андуутайгаа уулзаж, ярилцаж, зөвлөлдөж, хүүрнэлдэн, тэднийхээ хаана юу хийж байгааг, хэр яажшуухан явж байгааг ч төвөггүйхэн олж, хамтран нөхөрлөх боломжтой билээ.
Өнөөдөр, 9-р сарын 20-ний өдөр. Энэ блогийн, 2008 оны ЭЗМЗ ангийн блогийн төрсөн өдөр болж байна. Блогтоо төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэхийн ялдамд та бүхнийг үргэлж блогтойгоо хамт байж, санал сэтгэгдэл, шүүмжлэлээ харамгүй зориулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.
Блог маань олон арван жилийн турш биднийг холбох гүүр нь болж, цахим хуудаснаа мөнхөд үлдээсэй...

8 comments:

  1. Tursun udriin mend hurgeyee!!!

    ReplyDelete
  2. Зааа тэгээд цахим ертөнцөд ч хамтдаа. Congrats!!!

    ReplyDelete
  3. сайн уу манайхаан. зиа тэгээд энэ манай ангийн online нүүр царай болн ш дээ. хэр хамт олонч байх маань эндээс харагдаж магадгүй. зааааа тэгээд өлзий админ болхоор амжилт бөөнөөрөө амжилт

    ReplyDelete
  4. хэхэ, одоо 3,4хөн хүн сэтгэгдэл бичиж байгаач удахгүй олуулаа болох байхаа гэж найдаж байна аа хэхэ

    ReplyDelete
  5. тийм шүү хамгийн гол нь бүгд санаачлагтай байвал бүгд л бичн ш дэээ

    ReplyDelete
  6. eruul bat orshig kkk. blogoo angiinhandaa sn helj uhku bl zarim 1 ni iim ym bgaa gdgiig ni mdku humuus olon bnlee shuu. za tgd hamtdaa uragshaa

    ReplyDelete
  7. би ч бас амжилт хүсье ээ. блогдоо өдөр болгон гоё мэдээ оруулж байгаарай Өлзий. за тэгээд бичээд байж дээ манайхаан!

    ReplyDelete

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...