Dec 12, 2010

Монгол дахь солилцооны хөтөлбөрүүд

·     Монгол дахь солилцооны хөтөлбөрүүд
Фулбрайт Ахлах Мэргэжилтний Хөтөлбөр
Богино хугацааны шинэ тэтгэлэг: Өөрчлөлт гаргахад хангалттай хугацаа
Хэнд дэлхийг өөрчлөх цаг хугацаа байна?
Танд ийм цаг хугацаа байна
АНУ-ын багш, мэргэжилтнуудэд богино хугацаанд эрдэм шинжилгээний ажил хийх боломж олгох зорилготой Фулбрайт ахлах мэргэжилтний хөтөлбөр нь Олон улсын эрдэмтэн солилцооны зөвлөлийн (ОУЭСЗ) хариуцан хэрэгжуулдэг Фулбрайтын 7 хөтөлбөрийн нэг юм.
Тэтгэлгийн хугацаа богино хоёроос зургаан долоон хоног байдаг ба цуврал тэтгэлэг авах боломжтой. Туунчлэн тэтгэлэг хуртэгчид сэтгэл догдлуулсан олон шинэлэг уйл ажиллагаанд оролцох боломжтой байдаг. Танд маш олон боломж бий. Жишээлбэл: та сургалтын хөтөлбөр боловсронгуй болгох, багшлах боловсон хучнийг хөгжуулэх талаар өөр орны мэргэжил нэгтнуудтэйгээ хамтран ажиллаж, байгууллагын төлөвлөлтөд тусалж, цуврал лөкц уншиж, хулээн авагч байгууллагын сонирхол хэрэгцээнээс хамааран өөр бусад байдлаар мэргэжлийн туслалцаа узуулж болно.
Та ямар ч хувь нэмэр оруулсан ялгаагуй өөрийн судалгааны салбар, мэргэжлийн чиглэлээр соёлын өргөн ойлголттой болно. Магадгуй өөрийнхөө хувьд соёлын өргөн ойлголттой болж чадна.
Таны туух хаана эхлэх вэ?
Фулбрайт ахлах мэргэжилтний хөтөлбөрт оролцсоноор юунд хурэхийг сайн мэдэхгуй байна уу? Тэгвэл Охайо Их сургуулийн номын сангийн хундэт дөкан Хва-Вэй Лигээс асуу. Тэрээр Чианг Май Их сургуулийн номын сан, мэдээлэл зуйн бакалаврын дараах шатны сургалтын хөтөлбөрийг өөрчлөхөд тусалж Тайландад зургаан долоон хоногийн турш ажилласан. Тэнд байх хугацаандаа Ли дээр дурдсан сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох талаар ажилласан төдийгуй хоёр их сургуулийн хооронд харилцаа хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм.
Сургалтаа хоёр хэлээр (испани/англи) явуулдаг дээд боловсролын байгууллагуудад дээд боловсролын чиглэлээр зөвлөх уйлчилгээ узуулдэг Лэйла Диноя ахлах мэргэжилтний хөтөлбөрт оролцохдоо Бугд Найрамдах Доминикан Улсын дээд боловсролын тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэх талаар ажиллажээ. Тэрээр хөтөлбөрийн хугацаанд Ундэсний Дээд боловсролын зөвлөлийн оронд Бугд Найрамдах Доминикан Улсын Өрөнхийлөгчийн байгуулсан Дээд боловсрол, шинжлэх ухаан, төхнологийн газарт (ДБШУТГ) сөминар, зөвлөгөөн зохион байгуулж, булгийн уйл ажиллагаа удирдсан ажээ. Хөтөлбөрийн явцад дээрх байгууллагын ажилтнуудын хандлага “хувь хувиа борлуулсан хандлагаас” “гар нийлэн ажилладаг багийн хандлага” болон хөгжихийг тэрээр ажигласан байна. Диноя мөн Хондураст Фулбрайтын тэтгэлгээр судалгаа хийж байсан бөгөөд Вөнөсуэлд ахлах мэргэжилтний тэтгэлгээр ажиллаж байсан.
Мэрилэндийн Их сургууль, Балтимор тойргийн нийгмийн ажлын сургуульд нийгмийн бодлогоор багшилдаг профөссор Ховард Пэллий Украины Запорижжя Улсын их сургуульд очиж, украин мэргэжилтэнтэй хамтраад Запорижжя мужийн ахмад настнуудад урт хугацааны асаргаа сувилгаа хэрхэн узуулдгийг судлах төсөл боловсруулсан.
Виржиниа мужийн сэтгуул зуйн профөссор Линда Сканлан Косовод очих тэтгэлэг авсан. Тэрээр Пристинагийн Их сургууль дээр ажиллах явцдаа номын сангийн фондыг унэлж, фондоо баяжуулах талаар зөвлөмж боловсруулжээ. “Фулбрайтын тэтгэлэгт оролцсоны дараа олон улсын иргэд хоорондын хөтөлбөрууд нь даян дэлхийн ойлголцолд хурэх хамгийн сайн зам гэдэгт улам бур итгэж, ихэд талархах сэтгэлтэй ирнэ” хэмээн Сканлан тэмдэглэн хэлсэн юм.Та ямар туух ярих вэ?
Хөтөлбөрийн үйл ажиллагаа
Фулбрайт ахлах мэргэжилтний хөтөлбөрийн зорилго нь АНУ-ын багш, мэргэжилтнуудэд олон янзын төсөл дээр гадаадын мэргэжил нэгтнуудтэйгээ хамтран ажиллах боломж өгөхөд оршино. Тухайлбал: 
  • хэрэгцээний унэлгээ, судалгаа хийх, 
  • эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөр, бага хуралд оролцох, 
  • багшлах боловсон хучнийг хөгжуулэх талаар удирдлага, сургагч багш нартай зөвлөлдөх, 
  • их дээд сургуулийн оюутан, магистрантуудад лөкц унших, 
  • сөминар, уулзалт, зөвлөгөөнд оролцох, удирдах, 
  • их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, матөриал боловсруулах, унэлэх, 
  • багш нарт зориулсан сургалт зохион байгуулах зэрэг төслийг дурдаж болно.
Өргөдөл гаргах талаар
Та өргөдөл гаргахыг хусч байвал АНУ-ын ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Албатай 329-095 утсаар холбоо барина уу.
Фулбрайт хөтөлбөрийг Амөрикийн Нэгдсэн Улсын Төрийн дөпартамөнтийн Боловсрол, соёлын товчоо ивээн тэтгэдэг. Амөрикийн Нэгдсэн Улсын Конгрөссоос жил бур Төрийн дөпартамөнтад хуваарилдаг төсөв, Амөрикийн Нэгдсэн Улс болон гадаадын оролцогч засгийн газрууд болон хулээн авагч байгууллагууд тус хөтөлбөрийг санхуужуулдэг.
Фулбрайт ахлах мэргэжилтний нөөц
ОУЭСЗ интөрнөтээр өргөдөл гаргасан хумуусээс янз бурийн чиглэлээр мэргэжилтний нөөц бурдуулдгээрээ Фулбрайт ахлах мэргэжилтний хөтөлбөр нь Фулбрайтын тэтгэлгийн уламжлалт өрсөлдөөнөөс ялгаатай. Мэргэжлийн комиссуудын санал болгосон, Жэй Виллиам Фулбрайт Гадаадын тэтгэлгийн зөвлөлийн баталсан өргөдөл гаргагчид Фулбрайт ахлах мэргэжилтний тэтгэлэг авах нэр дэвшигчид болдог. Гадаад улс орнууд орон нутгийн Фулбрайтын комисс буюу АНУ-ын Элчин сайдын яамдаар дамжуулан Фулбрайт ахлах мэргэжилтэн хусдэг бөгөөд ОУЭСЗ нэр дэвшигчдийг зохих төсөл, хөтөлбөртэй тулган тааруулдаг. Фулбрайт ахлах мэргэжилтний хөтөлбөрийн нэр дэвшигчийн ажилладаг чиглэлээр хусэлт ирсэн тохиолдолд эцсийн шийдвэр гаргахын тулд хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхийг нь дахин тодруулдаг.
Хугацаа
Тэтгэлгийн хугацаа богино тул та одоо хийж буй эрдэм шинжилгээ, мэргэжлийн ажилтайгаа зохицуулж тухайн жилдээ багтаан хугацаагаа сонгох боломжтой. Фулбрайт ахлах мэргэжилтний хөтөлбөрт оролцох өргөдлийг байнга хулээн авч, жилийн турш унэлж дугнэдэг.
Давуу тал нь юу вэ? Өргөдлөө бөглөхөөс эхлээд мэргэжлийн комисст өргөдлөө өгөх хуртэл бух зуйлийг онлайн буюу интөрнөтээр хийж боломжтой. Өргөдөл өгөх, мэргэжлийн комиссын дугнэлт гарах, эцсийн мэдэгдэл өгөх зэрэг хугацааны талаар нэмэлт мэдээлэл авъя гэвэл манай вэбсайт руу орж график хугацааг харж болно.
Хөтөлбөрт хамрагдах боломжтой судалгааны чиглэлууд
  • Антропологи, архөологи
  • Бизнөсийн удирдлага
  • Сэтгуул зуй, харилцаа холбоо
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Байгаль орчин
  • Мэдээллийн төхнологи
  • Эрх зуй
  • Номын сан судлал
  • Энх тайван, мөргөлдөөн зохицуулах
  • Улс төр судлал, төрийн захиргаа
  • Нийтийн болон глобал эруул ахуй
  • Социологи, нийгмийн ажил
  • Амөрик судлал – тухайлбал урлаг, урлагийн туух, бужиг, туух, уран зохиол, хөгжим, поп урлаг, шашин, төатр
  • Хот төлөвлөлт
*Судалгааны чиглэлийн жагсаалт нэмэгдсээр байгаа тул хамгийн унэн зөв, суулийн уөийн жагсаалт узьө гэвэл манай вэбсайтад зочлоорой
Хэрхэн холбоо тогтоох вэ?
Танд өөрчлөлт хийх сонирхол, эрмэлзэл байвал бид танд тусалж чадна. Таны мэргэжил, мэдлэг чадварыг харгалзан узсэний ундсэн дээр таны чиглэлээр мэргэжилтэн хайж байгаа гадаадын хулээн авагч байгууллагад таныг тааруулахыг хичээнэ.
Архөологи, антропологиос эхлээд хот төлөвлөлт хуртэл бух чиглэлээр сургалт, судалгааныхаа хөтөлбөрийг боловсронгуй болгож, өргөжуулэх сонирхолтой байгаа байгууллагуудтай таныг холбож өгнө.
Та дэлхий даяар явагдаж байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт дунд гадаадын мэргэжил нэгтнуудтэйгээ уулзаж, хамтран ажиллана. Та мөн чухал холбоо харилцаа тогтоож, ойлголт мэдлэг олж авах болно.
Магадгуй та ийм харилцаа холбоо, боломжийг хэдийн олж харсан ч байж болно.
·     Монгол дахь солилцооны хөтөлбөрүүд
Бакалаврын оюутнуудад зориулсан солилцооны хөтөлбөр (Global UGRAD)
Глобал UGRAD хөтөлбөр нь нэг семестер, нэг хичээлийн жилийн хугацаатай тэтгэлгийг нийгэмд цөөн төлөөлөлтэй, боловсон хүчин дутмаг салбарын шилдэг оюутнуудаас сонгон АНУ-ын 2 ба 4 жилийн тогтолцоотой магадлан итгэмжлэгдсэн их сургуульд суралцах боломж олгодог.
Тус хөтөлбөрийн оролцогчид тухайн сурах гэж буй сургуулийн бакалаврын шатны хичээлийг бүтэн хичээлийн цагаар судлаж, боловсруулсан сургалтын төлөвлөгөөг мөрдөх бөгөөд энэ явцдаа Америк багш, оюутнуудтай байнгын харилцаатай байж, Америкийн боловсролын системийг танин мэдэх бололцоотой юм. Оюутан бүрийг сургалтын шинэ орчин нөхцөлд амжилттай сургахын тулд хүлээн авсан сургуулиуд эрдэм шинжилгээний судалгаа хэрхэн хийх, асуудалд шүүмжилтэй хандах арга барил, цагаа зохицуулах, товчлол бичих, хичээлд яаж бэлдэх, шалгалтаа хэрхэн өгөх гээд олон асуудлаар заавар, зөвлөгөө тогтмол өгдөг.
Хөтөлбөрийн оролцогчид үе тэнгийн америк оюутнуудтай хамт оюутны хотхонд амьдарна.
Өргөдөл гаргагчид нь зөвшөөрөгдсөн улс орны их дээд сургууль, коллеж буюу дээд боловсрол олгодог сургуулийн бакалаврын шатны оюутан байх хэрэгтэй бөгөөд сурлага, нийгмийн ажил, хичээлээс гадуурх олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, бусдыгаа манлайлсан шилдэг оюутан байвал зохистой.
Хөтөлбөрт өрсөлдөхийн тулд:
1. Монголын их дээд сургуулийн хоёр, гуравдугаар курсийн оюутан байх
2. Голч оноо 3.00 –с доошгүй (сургуулийн дүнгийн хуулгаа хавсаргах хэрэгтэй)
3. IBT (TOEFL)-ийн хүчинтэй оноо 61, албан бус TOEFL-ийн оноо 520
4. Тодорхойлох захидал 2
5. Өргөдөл гаргах үеийн нас 24 ба түүнээс доош байх зэрэг болно
Сонгон шалгаруулах дараалал:
9 - 10 сар: Хөтөлбөрийг мэдээллийн хэрэгсэл, ЭСЯ-ны цахим хуудсаар зарлана
10 - 11 сар: Өргөдлийн материалыг хянаж үзээд, ярилцлага авна
12 сар: Эцсийн шатны оролцогчдыг сонгон, тэдний материалыг Вашингтон хот дахь Боловсрол, Соёлын хэлтэсрүү явуулна
3- 4 сар: Вашингтон дахь Боловсрол, Соёлын хэлтэс ялагчдыг зарлана
6 сар: Хөтөлбөрийн баримжаа олгох сургалт явагдана
7-8 сар: Хөтөлбөр эхэлж, АНУ-ыг зорино

 

Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам


2011 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан дараах байдлаар элсүүлнэ.

1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг

Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан

Бүртгэл болон тавигдах шаардлагийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

2. Бүртгэл

5 дугаар сарын 17-ноос (Даваа) 21-ний (Баасан) өдрүүдэд 13:00 – 17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:

1. Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
a) Сургуулийн тодорхойлолт (Суралцаж байгааг баталсан)
b) Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт,
энэ жил 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3
жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн
байх шаардлагатай.)
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2 ш

* Дээрх Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн
оюутны хөтөлбөрт анги алагссан (боловсролын систем 11 жилийн сургалттай
болсноор нийтээрээ анги алгассан жил үүнд хамаарахгүй) ЕБС-ийн 11 дүгээр
ангийн төгсөгч хамрагдах боломжгүй.

2. Судлаач оюутан
a) Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
b) Диплом, дипломын хавсралтын эх хувь
c) Иргэний үнэмлэх
d) Нийгмийн даатгалын дэвтэр
e) 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2ш

* Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй.
* Өмнөх жилүүдийн байдлаас үзэхэд, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу
бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон
гарч байсан тул доор дурдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас
лавлахын хамт бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж,
бүртгэлийн эхний өдрүүдэд ирнэ үү.

3. Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булан

5 дугаар сарын 17, 18-ны өдөр 13:00 – 17:00 цагийн хооронд Япон Улсад суралцах талаар зөвлөгөө өгөх булан Монгол-Японы төв дээр ажиллаж, Япон Улсын тэтгэлэгт оюутан элсүүлэх дэлгэрэнгүй журам (уг бичгийн хавсралт болон тус ЭСЯ-ны веб хуудастай ижил) – ыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар асуултанд хариулна.

4. Бичгийн шалгалт

6 дугаар сарын 6-ны өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн нэгдүгээр
шалгалт), Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
6 дугаар сарын 13-ны өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн хоёрдугаар
шалгалт: Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн
хүмүүс), Судлаач оюутан


Шалгалтын талаар утас, имэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн асуултад хариу тайлбар хийхгүй.

Лаос ба Турк улсын засгийн газрын тэтгэлэг
2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улс ба Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Засгийн газар хоорондын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөрийн дагуу БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 29 бакалавр /инженер (8), технологи (5), байгалийн ухаан (3), анагаах ухаан (5), эдийн засаг (4), эрх зүй (2), олон улсын харилцаа (2)/, 8 магистрант /техникийн ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухааны чиглэлээр/, мөн соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу 15 оюутан /инженер (5), технологи (5), байгалийн ухаан (5)/, 8 магистрант /техникийн ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухааны чиглэлээр/-ыг тус тус сургана. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/-ын Боловсролын яам хооронд байгуулсан Оюутан солилцох тухай протоколын дагуу БНАЛАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 8 бакалавр /инженер (3), хөдөө аж ахуй (3), бизнес удирдлага (2)/-ыг тус тус сургана.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, бүртгэнэ.
Шалгаруулалтыг англи хэл болон мэргэжлийн шалгалтын дүнгээр шийдвэрлэнэ. Шалгалтуудыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Бүх шалгалтад нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Эцсийн сонгон шалгаруулалтыг 2 шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хүмүүсээр суралцах мэргэжлийг сонгуулах замаар хуваарилна. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах сургууль гаргана. Шийдвэр хүлээн авсан хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Замын болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцана.


Кипр улсын засгийн газрын тэтгэлгийн зар

Хэрвээ Та Кипр улсын Засгийн газрын тэтгэлгээр 2010-2011 оны хичээлийн жилд Магистр болон докторын шатны сургалтанд хамрагдахыг хүсвэл доорх материалтай танилцана уу.
- Сургалт 2010 оны 9 сард эхэлнэ.
- Тэтгэлгийн мэдээлэл: http://www.ucy.ac.cy/goto/acafsw/en-US/NewsEventsAnnouncements.aspx
- Тэтгэлгийн өргөдөл: http://www.ucy.ac.cy/goto/acafsw/en-US/postgraduateOffice.aspx
- Бүртгүүлэгч нь материалаа Киприйн их сургууль /University of Cyprus/-д хүргүүлнэ.

Материалаа илгээх хаяг:
Coordinator of Postgraduate Studies
Department of ………………………… (To be completed by the applicant accordingly)
University of Cyprus
P.O.Box 20537
1678 Nicosia
Cyprus
- Нийт 16 гадаадын иргэнийг элсүүлнэ.
- Бүртгэл 2010 оны 4 сарын 15-нд дуусна.
- Тус тэтгэлэг нь сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг /сар бүр 680 евро/ олгоно. Дотуур байрны зардлыг суралцагч хариуцана.
- Эхлээд 1 жилийн хугацаатай тэтгэлэг олгогдох ба дахин нэг жилээр сунгах боломжтой. Ер нь бол магистрант нь 2 жилээр, докторант нь 4 хүртэлх жилээр үргэлжлүүлэн сунгах боломжтой.Сунгах асуудлыг 6 сар тутамд авч хэлэлцэж шийднэ.
- Тэтгэлэг авахыг хүсэгч нь тухайн гадаад орны иргэн байна. Сүүлийн 30 сараас багагүй хугацаанд эх орондоо ажиллаж, амьдарсан байх  шаардлагатай.

Нэмэлт мэдээлэл хүсвэл:
Office of postgraduate Studies of the Academic Affairs and Student Welfare Service,
Tel: +357 22894021;
Fax: +357 22894463,
email: gradstud@ucy.ac.cy, or visit the
web page: www.ucy.ac.cy/goto/acafsw/en-US/home.aspx

Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлэг

Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу Энэтхэг Улсын их сургуульд инженер (15), технологи (15), мэдээллийн технологи (10), байгалийн шинжлэл (10), аялал жуулчлал (4), бизнесийн удирдлага (4), гүн ухаан (2)-ы чиглэлээр англи хэл дээр суралцах 60 хүнийг шалгаруулж, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулах ярилцлагад оруулна. Энэ ярилцлагаар 30 хүнийг шалгаруулж, Энэтхэг улсын улсын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистрын сургалтад хамруулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3.25-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Бүртгэл хөтлөх хүснэгт

 № 
Овог нэр
 Нас 
 Хүйс 
 Утас 
Регистрийн дугаар
 Курс 
Голч дүн
Суралцаж буй чиглэл
Суралцах чиглэл
  1










Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй / сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй/, 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Магистрын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлнэ.
Үүнд:
- Иргэний үнэмлэх
- Ажил байдлын тодорхойлолт
- Бакалаврын диплом, дүнгийн жагсаалт
Шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна.
Бүх шалгалтад нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
Англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтын босго оноог давсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна. Инженер, технологи, мэдээллийн технологи, байгалийн ухаан, аялал жуулчлал, гүн ухааны чиглэлээр бүртгүүлсэн хүмүүс математикийн шалгалтыг, технологи, байгалийн ухааны чиглэлээр бүртгүүлсэн хүмүүс химийн шалгалтыг тус тус тестээр өгнө.

Шалгаруулалтад оролцогчдын 2 шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан шалгаруулж, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлагад оруулна. Ярилцлагад тэнцсэн хүмүүсийг Энэтхэг улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах сургууль гаргана. Шийдвэр хүлээн авсан хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Замын болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцна.


Унгарын Засгийн газрын тэтгэлэг

Унгар улсад 2 оюутан (А категори)-ыг барилга, мэдээллийн технологийн чиглэлээр, мөн 3 оюутан (Б категори)-ыг хөнгөн үйлдвэрийн технологи, хүнсний үйлдвэрийн технологи, биотехнологийн чиглэлээр сонгон шалгаруулж, бакалаврын төвшний сургалтад хамруулна. Сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид, улирал тутамд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Унгар (А категори) улсад суралцах хүмүүст хүлээн авах талын Засгийн газраас амьжиргааны тэтгэлэг олгоно. Унгар улсад Б категориор суралцах хүмүүст амьжиргааны тэтгэлэг олгохгүй.

Бүртгэл
Шалгалтад орох хүсэлтэй оюутнууд нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Шалгалт
Оюутнуудаас англи хэл, мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Хоёр шалгалтад 60-аас дээш хувийн амжилт үзүүлбэл зохино. Энэ босго оноо нь шалгалтад оролцогчдын тооноос хамааран хэлбэлзэж болно. Англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр зохион байгуулна. Барилга, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах оюутнууд математикийн, хөнгөн үйлдвэрийн технологи, хүнсний үйлдвэрийн технологи, биотехнологийн чиглэлээр суралцах оюутнууд химийн шалгалтыг тус тус тестийн хэлбэрээр өгнө.

Шалгуулагчдыг 2 шалгалтын нийлбэр оноогоор жагсааж, зарлагдсан мэргэжлийн чиглэл тус бүрээр сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг зарлана. Оролцогчдын оноо тэнцвэл сурлагын голч дүнг харгалзах ба уг оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхний дундаж дүнг харгалзана. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг тухайн улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Шалгалтад тэнцсэн оюутан нь гадаад орноос хүлээн авах тухай албан ёсны хариу ирэх хүртэл сургуульдаа үргэлжлүүлэн сурна. Суралцах хариу авсан оюутнуудыг нэг жилийн хэлний бэлтгэл сургалтанд хамруулна. Хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулна. Замын зардлыг суралцагч өөрөө бүрэн хариуцна


Украйн улсын Засгийн газрын тэтгэлэг

Украйн Улсад уул уурхай, цөмийн физикийн чиглэлээр суралцах 2 оюутан, эрчим хүч, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах 2 докторант тус тус уралдаант шалгалтаар сонгон шалгаруулна.
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид шалгалтад оролцох мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа эсвэл ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа 25 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй нийт хүмүүсийн бүрэн дунд боловсролын гэрчилгээний бүх дүнгүүд 80 ба түүнээс дээш хувьтай байна.
Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнууд өөрийн сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж сургуулийн захирлын албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
Докторын сургалтад хамрагдах хүмүүс нь тухайн чиглэлээр бакалавр, магистрын зэрэгтэй /сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй/, орос, украин хэлний зохих мэдлэгтэй, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.
Докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлнэ.
Үүнд:
- Иргэний үнэмлэх
- Ажил байдлын тодорхойлолт
- Бакалавр, магистрын диплом, дүнгийн жагсаалт;
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
- Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат;
Сонгон шалгаруулалтыг орос хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Орос хэлний шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө Докторын ургалтад хамрагдах хүмүүс нь мэргэжлийн шалгалтыг реферат хамгаалах, эрдэм шинжилгээний бүтээлд үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр өгнө.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг тухайн улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлж, холбогдох баримт бичгийг нь явуулах бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг тухайн улсын Боловсролын яам нь хүлээн авах сургуультай хамтран гаргана. Нэр дэвшигчдийн суралцах хот, сургуулийн хуваарийг хүлээн авах тал шийдвэрлэнэ. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно (ОХУ-ын Засгийн газраас бакалаврын оюутанд сар бүр 1100 рублийн, аспирант, докторантад 1500 рублийн тэтгэлэг, Украины Засгийн газраас сарын 50 орчим ам.долларын тэтгэлэг, БНКазУ-ын Засгийн газраас сарын 10 орчим ам.долларын тэтгэлэг тус тус олгож байна). ОХУ-д суралцах хүмүүс жилийн 250 ам.долларын эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстойг анхааралдаа авна уу.

ОХУ-ын их, дээд сургуулийн бакалаврын сургалтад хэлний бэлтгэлгүйгээр шууд элсэх хүсэлтэй нэр дэвшигчдээс шаардлагатай гэж үзвэл орос хэлний төвшин тогтоох ярилцлага авна. Энэ ярилцлагад тэнцсэн хүмүүсийг үндсэн ангид суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Ярилцлагыг зохион байгуулах хугацаа, байрыг жич зарлана. Украин, БНКазУ-д бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нэг жилийн хэлний бэлтгэл сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Украинд хэлний бэлтгэл хийх хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгохгүй.
Докторын төвшний сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэл сургалтад хамрагдах боломжгүй.


СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Зорилго: Гадаадын оюутанд БНСУ-ын их, дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой.

2. Сонгон шалгаруулах хүний тоо:

3. Элсүүлэх салбар болон суралцах их сургууль: Чонжү Их Сургуулийн бакалавр болон магистрын сургуулиуд

4. Засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаа:

• Бакалавр: Нийт 5 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 4 жил)
• Магистр: Нийт 3 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 2 жил)

5. Сургалтын явц:

5.1.Солонгос хэлний бэлтгэл: Чонжү их сургуулийн солонгос хэлний төвд нэг жилийн турш солонгос хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа бакалавр, магистрийн ангид элсэн орно. Жич: Их сургуулийн лекц, хичээлүүд ихэнх нь Солонгос хэл дээр учир Солонгос хэлний чадварыг эзэмшүүлэх шаардлагатай.

5.2.Доорхийн адил Солонгос хэлний түвшинтэй нэр дэвшигчид Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхгүй байж болно.

- TOPIK шалгалтын 5 эсвэл 6 түвшин
- Солонгос хэл, уран зохиолын мэргэжлээр 4 ба түүнээс дээш жил тухайн оронд сурсан бол
- TOPIK шалгалтын 4 түвшин ба Солонгос улсад бакалаврын 4 жилийн сургуульд сурсан бол
- TOPIK шалгалтын 4 түвшинтэй ба Солонгос улсын засгийн газрын байгууллага эсвэл Солонгос компанид 2-оос дээш жил ажилласан бол

6. Тавигдах шаардлага

• Өөрөө болон эцэг, эх тухайн улсын иргэн байх.
• Хэрэв Солонгосын давхар харъяалалтай иргэн байвал гадаадын иргэнд тооцохгүй.
• Солонгост удаан хугацаанд суралцахад боловм бүхий эрүүлс аруул байх.
• Жирэмсэн болон ямар нэг өвчний улмаас эмчилгээ хийлгэж бүхий хүнийг элсүүлэх боломжгүй.
• Төгсөж ирсний дараа хойр улсын найрамдалт харилцааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадахуйц оюутан байна.
• Бакалавр: 2010 оны 3 сарын 1-ний байдлаар ахлах сургууль төгссөн, эсвэл төгсөх гэж байгаа, 2010 оны 3 сарын 1-ний байдлаар 25 наснаас доош настай байх.
• Магистр: 2010 оны 9 сарын 1-ний байдлаар бакалаврын зэрэгтэй эсвэл зэрэг авах гэж байгаа, 2010 оны 9 сарын 1-ний байдлаар 35 наснаас доош настай байх.
• Сүүлд төгссөн сургуулийн голч дүн 85 хувиас дээшо байх эсвэл нийт оюутны түвшний эхний 5 хувьд багтсан байх.
• Англи болон солонгос хэлний өндөр түвшний мэдлэгтэй бол шалгуурт өндөр хувь эзэлнэ.

7. Тэтгэлэг олгох

7.1.Олгох хугацаа:

- Солонгос хэлний бэлтгэл 1 жилийн болон бакалаврын үндсэн ангийн 4 жил
- Солонгос хэлний бэлтгэл 1 жилийн болон магистрийн үндсэн ангийн 2 жил

7.2.Агуулга:

- Онгоцны зардал: Хоёр орны хооронд зорчих энгийн ангиллын онгоцны тийз
- Амьжиргааны тэтгэлэг: 900,000 вон (сар бүр)
- Судалгааны зардал: Хүмүүнлиг-нийгмийн салбар-210,000 вон
Байгаль-техникийн салбар-240,000 вон
- Суурьших зардал: 200,000 вон (нэг удаа)
- Хэлний бэлтгэл: Нэг жилийн бүтэн төлбөр
- Сургалтын зардал: Элсэлтийн болон сургалтын зардлаас 100 хувь чөлөөлөх
- Дипломын ажлыг хэлвлэх зардал: 500,000-800,000 вон хүртэлх бодит зардал (нэг удаа)
- Эрүүл мэндийн даатгал: 15,000 вон (сар)

8. Сонгон шалгаруулалт

- Анкет бүхий шаардлагатай бичиг баримтуудыг Чонжү Их Сургуульд явуулна.
Хаяг:
Office of International Affairs, Cheongju University.
36 Naedok-dong, Sangdang-gu, Cheongju,
360-764, Republic of Korea
Tel : +81-43-229-8814/8815 Fax : +81-43-229-8944
- Чонжү их сургууль нэр дэвшигчдийн нэрсийг Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнд санал болгон оруулна.
- Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн эцсийн шалгаруулалтын хариуг гарган Чонжү Их Сургуульд мэдэгдэнэ.

9. Бүрдүүлэх бичиг баримт

9.1.Бичиг баримт хүлээн авах газар: Чонжү Их Сургууль
9.2.Бичиг баримт хүлээн авч дуусах хугацаа:

-Бакалавр: 2009 оны 11 сарын 20;
-Магистр: 2010 оны 3 сарын 20.

9.3.Бүрдүүлэх бичиг баримт

9.3.1.Анкет (Маягтын дагуу)
9.3.2.Зураг (4х5 см, өнгөт цээж зураг, эгц харсан, малгайгүй)-2 хувь
9.3.3.Амлалт бичиг (Маягтын дагуу)
9.3.4.Өөрийн тухай танилцуулга (Маягтын дагуу)
9.3.5.Сургалтын төлөвлөгөө (Маягтын дагуу)
9.3.6.Тодорхойлолт 2 хувь (Төгссөн сургуулийн багш эсвэл захирал, ажиллаж буй байгууллагын дарга)
9.3.7.Эрүүл мэндийн тодорхойлолт (Маягтын дагуу)
9.3.8.Сургуулийн диплом:
-Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгэний хуулбар 1 хувь;
-Магистр: бакалаврын дипломын хуулбар 1 хувь.
9.3.9.Дүнгийн жагсаалт:
-Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгэний дүн 1 хувь;
-Магистр: бакалаврын сургалтын 4 жилийн дүнгийн жагсаалт 1 хувь.
9.3.10.Эцэг, эх болон өөрийн тухайн улсын иргэнийг батлах бичиг баримтын хуулбар (гадаад паспорт)
9.3.11.Гэр бүлийн лавлагаа (төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр гэх мэт батлах баримт бичиг)
9.3.12.Солонгосын байгууллага эсвэл компанид ажилладаг бол ажлын газрын тодорхойлолт (холбогдох хүнд хамааралтай)
9.3.13.TOPIK, TOEFL, TEPS, IELTS зэрэг шалгалтуудын сертификат (шалгалт өгсөн хүнд хамааралтай)
9.3.14.Эмчийн олгосон англи хэл дээрхи эрүүл мэндийн тодорхойлолт (зөвхөн эцсийн шалгаруулалтанд тэнцэж Олон Улсын Боловсролыг дэмжих үндсэний хүрээлэнгээс шаардсан хүмүүст хамааралтай)

10. Цаашдын хөтөлбөр

10.1.Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс бичиг баримт хүлээн авч дуусах хугацаа: -Бакалавр: 2009 оны 11 сарын 20; -Магистр: 2010 оны 3 сарын 20.

10.2.Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн шалгаруулалтын хугацаа: -Бакалавр: 2009 оны 12 сараас 2010 оны 1 сар хүртэл; -Магистр: 2010 оны 3 сараас 5 сар хүртэл.

10.3.БНСУ-д очих хугацаа: -Бакалавр: 2010 оны 2 сарын 25-28-ны хооронд; -Магистр: 2010 оны 8 сарын 27-30-ны хооронд;

10.4.Хэлний бэлтгэл эхлэх хугацаа: -Бакалавр: 2010 оны 3 сарын 02; -Магистр: 2010 оны 9 сарын 01;

10.5.Үндсэн сургалт эхлэх хугацаа: -Бакалавр: 2011 оны 3 сарын 02; -Магистр: 2011 оны 9 сарын 01;





  • Тухайн хичээлийн жилийн 6 сард Монголын Их Дээд Сургууль тeгсeх байж болно.
  • Монгол Улсын иргэн байх - Франц хэлний eндeр мэдлэгтэй байх
Сургалтын  хэлбэр:
  • DESS ( Мэргэжлийн Дээд Боловсролын Диплом ) , эсвэл, DEA (Гүнзгийрyyлсэн сургалтын диплом ). Эдгээр нь Европын Боловсролын Стандартын Мастерын зэрэглэлийн диплом юм.
  • Их Сургуулийн диплом
  • Мастер болон бусад диплом
Мэргэжил: - Удирдлага, Эдийн засаг, Санхүү, Тeрийн удирдлага, Хууль, Улс тeр, Шинжлэх ухаан, технологи,  Хүмүүнлэгийн Ухаан,  Сэтгүүл зүй, кино урлаг,  Хeгжим, урлаг
Суралцах хугацаанд санхүүгийн талаас:
  • Тэтгэлгийн хугацаа: 6-12 сар / 1 сарын тэтгэмж дунджаар 750 евро/ + нийгмийн даатгал.
  • Францын Тэтгэлэг хариуцсан байгууллагын /CNOUS/ харьяа оюутны байранд байрлах боломжтой. / Парис зэрэг хотод ийм оюутны байр олдох магадлал бага/
2. Дадлагын тэтгэлэг- Дадлагын богино хугацааны тэтгэмж нь богино хугацааны судалгааны ажил хийж буй оюутнууд болон eeрийн ажиллаж буй салбартаа мэргэжил дээшлүүлэхийг хүссэн дээд сургууль тeгсeгчдeд зориулагдана. Тавигдах шаардлага:
  • Монгол Улсын иргэн байх
  • Франц хэлний eндeр мэдлэгтэй байх
Мэргэжил: - Удирдлага, Эдийн засаг, Санхүү, Тeрийн удирдлага,  Хууль, Улс тeр, Хотжилт,  Архитектур,  Шинжлэх ухаан, технологи,   Хүмүүнлэгийн Ухаан, Сэтгүүл зүй, кино урлаг ,  Хeгжим, урлаг
Дадлагын хугацаанд санхүү:
  • Тэтгэлгийн хугацаа: 1-3 сар / тэтгэмж нь тухайн оюутан эсвэл тeгсeгчдийн статусаас хамаарна./
  • Францын Тэтгэлэг хариуцсан байгууллагын /CNOUS/ харьяа оюутны байранд байрлах боломжтой. /
  • Парис зэрэг хотод ийм оюутны байр олдох магадлал бага /
3. Богино хугацааны хэлний сургалтын тэтгэмж Энэхyy богино хугацааны хэлний тэтгэмжит сургалт нь Францын Боловсролын Яамнаас хүлээн зeвшeeрeгдсeн франц хэлний сургалтын төвyyд дээр явагдана. Санхyyгийн хувьд:
  • Тэтгэлгийн хугацаа: 1-3 сар /1 сарын тэтгэмж -750 евро/

4. Шинжлэх Ухааны судлагааны тэтгэлэг- Шинжлэх Ухааны судлагааны энэхүү   тэтгэлгийг ерeнхийдee 1-3 сарын хугацаатай олгодог бeгeeд судалгааны ажил, соёл урлаг, шижлэх ухаан, техник, дээд шатны yйлдвэрлэлийн туршлага солилцох хeтeлбeрийн хyрээнд олгох юм. Тэтгэмж нь 1-3 сарын хугацаатай байх бeгeeд тухайн тэтгэмж хyсэгчийн статусаас тэтгэлэгийн хэмжээ шалтгаална.
5. Сурган хүмүүжүүлэх ухааны сургалтын тэтгэлэг -Франц хэлний болон сурган хүмүүжүүлэх ухааны богино хугацааны сургалтын тэтгэлэг нь франц хэлний багш нарт зориулагдана. Энэхүү 3 хүртэлх сарын тэтгэмж нь франц хэлний багш нарын хэлний болон соёлын мэдлэгийг орчинд нь гүнзгийрүүлэхэд чиглэгдэнэ. Нэр дэвшигч нь юуны түрүүнд франц хэлний багш байх бeгeeд мэргэжлээрээ 3 оос доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Франц хэлний монгол багш нарын холбоо нь нэр дэвшигчдийн урьдчилсан шалгаруулалтыг явуулах бeгeeд дараагийн хичээлийн жилд суралцах нэр дэвшигчдийн материалыг тухайн жилийн 5 сарын 15 наас eмнe хүргүүлсэн байх шаардлагатай.

Энэ тeрлийн тэтгэмжийн талаархи дэлгэрэнгyй мэдээллийг хүсвэл: http: //www.cnous.fr Нэр дэвшигчдийн шалгаруулалтын талаархи мэдээллийг Франц хэлний монгол багш нарын холбооноос авна уу.
Хаяг:Монгол Улсын Их Сургуулийн 2-р байр, 459 тоот Улаанбаатар хот
Утас: 31 39 74
E-mail : apmlf@yahoo.comCLOAKING

* Удирдлагын Улсын Сургуулийн /ENA/ тэтгэлэг ENA нь тeрийн албан хаагчдад боловсрол дээшлүүлэх улсын сургууль бeгeeд үндэсний болон олон улсын сургалт явуулдаг. Жил болгон ENA нь 100 гаруй үндэстний 1000 гаруй гадаадын сонсогчдыг хүлээн авдаг. Энэхүү олон улсын тэтгэлэг нь дараахь ангилалд хуваагдана:
  • Урт хугацааны олон улсын сургалт. Энэ сургалт нь 18 сарын сургалт бeгeeд тeрийн залуу албан хаагч болон нийгмийн ажилтан нарт хамаарна. Мeн тeгсeeд тухайн орныхоо улсын албан хаагч болох их сургуулийн 2 дахь шатны суралцагсадыг зарим тохиолдолд цeeн тоогоор хyлээн авдаг. Тус сургалтын хугацаанд 4 сар тамгын газар дадлага хийн, 14 сар Парис, Страсбург хотуудад хичээллэнэ. Уг сургалтаар удирдлагын мастер зэрэг хамгаалж болох юм.
  • Богино хугацааны олон улсын сургалт. Энэ сургалт нь 9 сарын сургалт бeгeeд тeрийн албан хаагчид Франц Улсын ижил тeрлийн албаны хүмүүстэй туршлага солилцох, түүнчлэн тэдний хэрэглэж буй шинэ технологийн техник тeхeeрeмжтэй танилцан суралцах сургалт юм. Сургалтын гол агуулга нь Европын хeгжил болон орчин цагийн тeрийн удирдлагад гарч болох асуудлуудыг судлах юм. Тухайн сургалтанд хамрагдагсадын тал орчим хувь нь олон улсад хүлээн зeвшeeрeгдсeн удирдлагын мастер зэрэгтэйгээр тeгсдeг.
  • Нийгмийн ажилтан нарын олон улсын сургалт. Уг сургалт нь 6 сар хагас үргэлжилнэ. /1-р сараас 7-р сарын дунд хүртэл франц хэлний мэдлэгтэй хүмүүст, 12-р сараас 7-р сарын дунд хүртэл франц хэлний мэдлэггүй хүмүүст/ Сургалтын хугацаанд 10 долоо хоног дадлага хийн, 3 сар хагас хугацаанд Ихсургуульд хичээллэнэ.Уг сургалт бүхэлдээ удирдлагын шинэчлэлд гарах асуудлын тухай юм.
  • Нийгмийн ажилтан нарын олон улсын тусгай сургалт. Уг сургалт нь 2-6 долоо хоногийн хугацаатай бeгeeд гол зорилго нь богино хугацаанд гадаадын тeрийн албан хаагчдыг тодорхой чиглэлээр мэргэжил дээшлүүүлэх зорилготой. Энэхyy сургалт нь 3 үндсэн ангилалтай:
Удирлага ба олон нийтийн институци,
Нийгмийн эдийн засаг ба санхүү,
Олон улсын харилцаа.
Эдгээр сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: http://www.ena.fr/international
Жич : Эдгээр тэтгэмж бүхий сургалтын нэр дэвшигчид нь франц хэлний eндeр мэдлэгтэй байх хэрэгтэй бeгeeд нийгмийн ажилтан нарын тусгай сургалтын нэр дэвшигчид нь англи хэлтэй байж болно.


Чехийн Засгийн газрын тэтгэлэг

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд байгалийн ухаан, геологи / гидрогеологи/, мал эмнэлэг, экологи, газар тариалан, хүнд үйлдвэр /эрчим хүч/, анагаах ухааны чиглэлээр Чех хэл дээр бакалаврын сургалтад хамрагдах 3 хүнийг, хөдөө аж ахуй, эдийн засаг /худалдаа/, мэдээллийн технологи чиглэлээр Англи хэл дээр магистрын сургалтад хамрагдах 3 хүнийг тус тус шалгаруулна. Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн монгол улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь зарлагдсан мэргэжлийн чиглэлээр бакалаврын боловсролын зэрэгтэй, бүх төвшинд 3,25-аас дээш голч дүнтэй суралцсан, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, англи хэлний бэлтгэлтэй 35 хүртэлх насны Монгол улсын иргэд байна. Магистрын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн авчирна:
1. Ажил байдлын тодорхойлолт
2. Бакалавр, магистрын дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт, Бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлага гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулна. Англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хэлний шалгалтад 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна. Бакалаврын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсээс мэргэжлийн онцлогоос шалтгаалан математик, химийн шалгалтын аль нэгийг тестээр авна. Мэргэжлийн шалгалтад мөн 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Шалгалтад оролцогчдыг хоёр шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж бакалаврын болон магистрын сургалтад хамрагдаж болох тус бүр 6 хүнийг нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулна. Нэр дэвшигчдийн материалыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлагад оруулахаар хүргүүлнэ. Ярилцлага англи, чех хэл дээр явагдана. Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн материалыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хүлээн авч, Чехийн талд хүргүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг Чехийн тал гаргана. Шалгалтад тэнцсэн оюутан нь гадаад орноос хүлээн авах тухай албан ёсны эцсийн хариу ирэх хүртэл сургуульдаа үргэлжлүүлэн суралцана

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс чех хэлний нэг жилийн бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой. Магистрын сургалт англи хэл дээр явагдах тул энэ сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангидаа элсэн суралцана. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалыг хариуцан санхүүжүүлэх бөгөөд замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.


Их Британи улсын Засгийн газрын "Бритиш Чавенинг" тэтгэлэг

Тэтгэлгийн гол зорилго нь хөгжиж буй болон Их Британитай эдийн засгийн харилцаа нь өргөжиж, хөгжих хандлагатай байгаа орнуудын одоогийн болон ирээдүйн удирдагчид, шийдвэр гаргагчид, нийгмийн зүтгэлтнүүдийг Британид сурахад нь туслах явдал юм. Энэ тэтгэлгийн санхүүжилт нь Британий хэрэг ба Хамтын нөхөрлөлийн газраас хийгддэг ба "Чавенинг" гэсэн нэр нь үүнтэй холбоотой. Британий засгийн газар жил бүр 2,200 гаруй тэтгэлгийг Чавенингийн төслөөр дэлхийн янз бүрийн орны оюутнуудад олгох бөгөөд хэмжээ нь тухайн сургалттай холбоотой нийт зардлыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хамарна. Бакалаврын болон докторын төвшний сургалтыг цөөн тоогоор ивээн тэтгэдэг. Монголын иргэдийг ихэвчлэн Магистрын төвшний сургалтад хамруулдаг.

Тавигдах шаардлага
- Дунд болон их, дээд сургуулийг амжилттай төгссөн, цаашид сайн суралцах чадварыг эзэмшсэн.
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан
- Англи хэлний өндөр мэдлэгтэй. IELTS-ийн 6.5-аас дээш оноотой байх
- Британид суралцсаныхаа дараа эх орондоо эргэн ирж, өөрийн улсын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжилд сурсан мэдлэг, чадвараа ашиглан хувь нэмрээ оруулах чин эрмэлзэлтэй
Тэтгэлгийн шалгаруулалт болон өргөдөл хүлээн авах ажиллагааг тухайн орон дахь Британий дипломат байгууллага зохион байгуулдаг.

Тэтгэлэг
Тус тэтгэлэг нь 3 төрөлтэй.
1. Зөвхөн сургалтын зардлыг төлнө.
2. Сургалтын зардал, сар бүрийн стипенд болон бусад нэг удаа гарах зардлуудыг багтаана.
3. Тухайн нөхцөл байдлаас хамаарах бөгөөд бүрэн болон бүрэн бус стипенд, тэтгэмжийг олгодог.



No comments:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...