Dec 12, 2010

TOEFL ба IELTS тестийн тухай

TOEFL
TOEFL IBT тестийн тухай
Энэ тест нь интернетээр өгч болдог хувилбар бөгөөд англи хэлтэй аль ч орон руу зорчиход чухал нэгэн хэсэг нь юм. Зөвхөн тестээс гадна ETS TOEFL програм нь таны англи хэлний ур чадвараа дээшлүүлэхэд хэрэгтэй зэвсэг болон зааварчилгааг олгодог.
TOEFL IBT гэж юу вэ?
Энэхүү тест нь таны англи хэлний түвшинг их сургуулийн хэмжээнд шалгаж үздэг. Мөн ямар ч хэлний үндсэн чадварууд болох сонсгол, унших, ярих, бичих ур чадваруудыг хэрхэн хослуулан ашиглаж байгааг шалгадаг.
2 төрлийн TOEFL-н тест байдаг. Та аль оронд байгаагаасаа шалтгаалан аль төрлийг сонгохоо шийднэ. Ихэнхи хүмүүс интернетд тулгуурласан буюу IBT-г сонгодог. Интернетгүй газарт уламжлалт тест буюу PBT-г хэрэглэдэг.
Хэн TOEFL өгдөг вэ?
Жил бүр бүх насны сая орчим хүмүүс англи хэлний түвшинг TOEFL-оор шалгадаг. TOEFL анх эхэлснээс хойш 25 сая гаруй хүмүүс энэхүү тестийг өгөөд байна. Дундаж англи хэлний түвшин нь дунд шатнаас дээд шатны хооронд байдаг.
·         Өндөр боловсрол эзэмших төлөвлөгөтэй оюутнууд
·         Англи хэлний багш болох хүмүүс
·         Тэтгэлэг болон сертификат хүсэгчид
·         Англи хэл суралцаж буй хүмүүс өөрийн түвшинг тогтоох зорилгоор
·         Оюутан болон ажилын визэнд орогчид
TOEFL iBT-г хүлээн зөвшөөрөгчид?
130 гаруй орны 7500 гаран коллеж, институт ба бусад агентууд TOEFL-н оноог хүлээн зөвшөөрдөг.
·         Цагаачлалын албууд
·         Эрүүл мэндийн болон лиценз олгодог агентууд

Хаана, Хэзээ TOEFL iBT өгч болох вэ?
ТОЕФЛ нь дэлхий бусад аль ч англи хэлний тестийн газруудаас илүү буюу 30-40 тестийн өдөр 165 оронд 4500 гаран тестийн төвүүдтэй. Та хэдэн ч удаа тест өгсөн болно.

TOEFL-д бэлдэхэд юу туслах вэ?
ETS үнэтэй болон үнэгүй маш олон бэлтгэх материалуудаар хангадаг.
TOEFL IBT-ийн үнэ хэд вэ?
Тестийн үнэ нь 150-225 US$ байдаг.

IELTS
IELTS гэж юу вэ?
IELTS нь Олон Улсын англи хэл шалгах тестийн систем юм. IELTS-ийн тестийг 500 гаруй төвүүдээр өгч болох ба сард 4 удаа өгөх боломжтой. Энэхүү тест нь үндэс угсаа хамаарахгүй, шударга тестийн систем юм.
Яагаад IELTS-г сонгодог вэ?
IELTS нь хэлний үндсэн 4 чадвар болох сонсох, унших, ярих ба бичих чадварыг шалгадаг. Ярианы тест нь итгэмжлэгдсэн шалгагчтай нүүр тулан ярилцдаг. Энэ нь тестийн хамгийн амьдралд ойрхон хэлбэр нь юм.
Тестийн төрлүүд?
Уг тест нь академын болон ерөнхйи гэж 2 хуваагддаг. Бүх хүмүүс ижил сонсох болон ярих тест өгдөг ба унших, бичих хэсэг нь өөр байдаг.
Академын тест нь их сургууль болон өндөр боловсролын газруудад суралцах сонирхолтой оюутнуудад зориулагдсан.
Найдвартай, аюулгүй тест
IELTS-ийн тогтоосон 9 оноогоор үнэлэх үнэлгээ нь аюулгүй, дэлхийд зөвшөрөгдсөн үнэлгээний систем. Тестийн материалууд нь маш нягт зохиогдсон байдаг.
IELTS-ийн өндөр чанартайгаар холбогдуулан дэлхийн 135 гаруй орны мянга мянган их сургууль, албан байгууллага, засгийн газрууд хүлээн зөвшөөрдөг.
Интернетэд IELTS-ийн албан ёсны сайт болон бусад сайтуудаар бэлтгэх материал, жишээ тестүүд болон хэрхэн бэлдэх зааварчилгааг маш өргөн, олон нийтэд хүртээмжтэй байдлаар оруулсан байдаг.








No comments:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...