Dec 1, 2010

Happy birthday Bindek&Oogii

Манай ангийнхан сүүлийн өдрүүдэд нэг өдөр 2 хүүхэд төрдөг баярт өдрүүдээр дүүрэн байх шиг байна. Өчигдөр Энхжин, Цасаа хоёр маань  төрж байсан бол 12-р сарын 1-ий эл сайхан өдөр Оюунбилэг, Биндэрьяа нар маань хорвоод мэндлээд 20 жилийн нүүрийг үзжээ.

Энэ өдөр Дэлхий нийтийн ДОХ-той тэмцэх өдөр, Бурхан багшийн их дүйцсэн өдөр, Оогий, Биндэк нарын маань төрсөн өдөр гээд үнэхээр сайхан өдөр бололтой. 

Манай хоёр төрсөн болоод ч тэр үү, өвлийн хүйтэн өдрийг дулаацуулах мэт гадаа үнэхээр сайхан байна. Ангийн хамгийн тусч, нийтэч статаустай гэрэл цацруулсан охид маань юм чинь арга ч үгүй биз дээ...

Блогийн зүгээс та 2-тоо төрсөн өдрийн гал халуун мэндийг аз жаргал, баяр баясал, амжилт бүтээл, хайр дурлал гээд бүх сайн сайханыг хүсэн ерөөж байна.

Хорьж үл болох 20 насны төрсөн өдрийг сайхан тэмдэглээрэй.

Та 2 үргэлж эелдэг байдаг болхоор...
Та 2 үргэлж тусч байдаг болхоор...
Та 2 үргэлж үнэнч байдаг болхоор...  ангийнхан чинь хайртай.



3 comments:

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...