Oct 25, 2010

Бөөн бөөн шалгалтууд ...

Энэ өдрийн мэнд хүргэе. Ойрд блогтоо нийтлэл бичих гээд л чадахгүй байсаар байгаад нэлээдгүй удсанд ангийнханаасаа хүлцэл өчье. Ойрд чинь юу ч болоод байгаа нь мэдэгдэхгүй бөөн бөөн шалгалтууд, бөөн бөөн бие даалтууд ар араасаа цувраад л... хэхэ


Би гэдэг хүн сураад ч байгаам шиг, сурахгүй ч байгаам шиг, ойлгосон ч юм шиг, ойлгоогүй ч юм шиг утга учиргүй амьтан инээгээд л, маазраад л байсаар хичээл ороод 2 сар өнгөрчихсөн байдаг. Уг нь хичээл эхлэхэд өөртөө бас чамлалтгүй зорилго тавьж, төлөвлөгөө бодож явсан боловч  ихэнхи нь л хэрэгжсэнгүй дээ хөөрхий, хэн ч миний хийх зүйлд саад болохгүй байхад өөрөө л хийж чадсангүй хэхэ

Энэ 9 сарын гол зорилго маань ангийнхаа блогийг олигтойхон шиг хөтлөөд, бүгдийх нь санаанд үлдэхээр тийм нэг блог болгоё гэж бодсон боловч нэг л биш байгаад байгааг би, бас та нар бүгд л мэдэж байгаа. Би бүх хүүхдийг ор, орооч гэж хэт их нуршчихжээ, харин одоо та нарыгаа дахин залхаахгүй гэдэгээ амлья аа хэхэ. Орох нэг нь ороод, орохгүй нэг нь орохгүй л байг...  Заза, энэ блогийн асуудалыг ингээд орхье.

Хичээл гэж үнэхээр их хэрэгтэй мөртлөө хэрэгтэй шиг ээ их хичээл, зүтгэл шаарддаг зүйл юм аа гэсэн бодол анги дээр төрлөө. Гэхдээ тэр хичээлүүдийх нь ихэнхи нь бодит амьдрал дээр хэрэгждэггүй гээд байгаан, тэгээд л байхад эцэг эхчүүд бүгд л хүүхдээ өндөр боловсролтой хүн болгоно гээд л байдаг сонирхолтой юм шүү хэхэ.   Хийгээд байхаар арга нь олдоод болоод байдаг, хийхгүй жоохон л орхихоор юу болж байгаа нь мэдэгдэхгүй үсэг, тооны цуглуулга болж харагдаад л... хэхэ

Энэ 7 хоногт 3 шалгалт, 1 бие даалт... бас л тийм амаргүй сонсогдож байгаа биз. Ядахдаа 3 шалгалтын 2 нь биднийг зовоож байгаа эконометрик, өсөлтийн онол хоёр байдаг. Ганбаатар багш биднийг басаж, гайхшруулж бүгдийг нь унагаана гэж хэлсэнд ангийнхан маань сайн дүнгээр хариу барих хор шар нь буцалж байгаад итгэж байна хэхэ

За тэгээд энэ их хичээл, бие даалтууд, дүнгүүд гээд толгой өвтгөсөн асуудлууд бүгд л нэг мэдэхэд дуусна, харин үхэн үхтэл дуусдаггүй зүйлүүд дээрээ л анхаарах хэрэгтэй гээд л өөрийгөө зоригжуулаад л яваад байж дээ хэхэ

Ангийнхандаа бөөн бөөн шалгалтуудаа бүгдийг нь амжилттай өгөхийг ерөөж байна аа...

1 comment:

  1. unen ug shn bichij hoo angiinhan zav muu bga bolod l blogtoo orku bga blgui de?

    ReplyDelete

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...