Oct 28, 2010

МУБИС-ийн Загварчлалын тэнхимтэй уулзалт хийнэ

Мэргэжил нэгтэй өөр сургуулийн оюутнуудтэй уулзалт зохион байгуулах ажлыг Гадаад харилцаа, олон нийттэй харилцах алба энэ сарын төлөвлөгөөндөө тусгасан.

Энэхүү уулзалтаар бид мэргэжилийнхээ давуу болон сул тал, зах зээлд эрэлттэй мэргэжил мөн эсэх, бидний мэргэжилийн ирээдүйн чиг хандлага зэрэг чухал зүйлсийн талаар санаа бодолоо хуваалцах зорилготой билээ.


Тус уулзалтанд бэлтгэлтэй байж, мэргэжилийнхээ тухай олон зүйлсийг мэдэж, МУБИС-ийн нөхөдтэйгээ санаа бодолоо хуваалцахыг хүсэж байна.

Дашрамд нэгэн нууцыг задлая. Уулзалтын төгсгөлд манай анги болон МУБИС-ийнхан хамтран "АХА" тэмцээнийг явуулах гэж байгаа тул дор бүрнээ тэмцээндээ бэлдэн ном, сонин уншихыг зөвлөж байна.

Уулзалт 10-р сарын 30 буюу Бямба гарагт МУИС- ЭЗС-ийн урд "SiSSi" ресторанд болно.

Гадаад харилцаа, олон нийттэй харилцах алба

1 comment:

  1. sisi-д болкү биздээ. Анхнаасаа та нар ингэж тайлбарласан юм байгааздэ. Нөгөө хэд чинь сайн ойлгоогүйм шиг байлээ

    ReplyDelete

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...