Oct 18, 2010

Congratulations! EZMZ-3 TEAM

МУИС-ийн 3-р байр буюу МКС, МТС болон ХЗС-ийн дундах Dota All Star-ийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч Бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь цар хүрээний хувьд урьд өмнөх тэмцээнүүдийг бодвол илүү өргөн болсон бөгөөд 16 багийн 80 гаран тамирчид өөрсдийн кибер спортын ур чадвараа сорьсон юм.




Тус тэмцээнд ЭЗМЗ-3 ангийн кибер спортын шигшээ багийн тэргүүлэх тамирчид болох 
"о0gi1" буюу Отгонбаатар, "Winscarier" буюу Энхболд, " . " буюу Пүрэвжав болон  "Monster" буюу Түвшинбат нар EZMZ-3 багийг төлөөлөн амжилттай оролцож тэргүүн байрын шагналыг нэр төртэйгээр авсан билээ. Ингэснээр манай баатрууд маань тус тэмцээнд 3 дахь удаагаа түрүүлэн хошой аварга болж  шинэ амжилтыг тогтоож, өөрсдийн нэрээ тус тэмцээний түүхэнд мөнхөлсөн байна.

Анги хамт олныхоо нэрийг кибер спортын төрөлд цуурайтуулж яваа баатрууддаа халуун баяр хүргэе!!!   Та нар чаддаг, чадсан, чадсаар ч байх болно...




4 comments:

  1. ziak tgd l ooroo bichcheed l ooroo ehelj setgegdel bichhiimdaa hehe
    Za dota mangasuuddaa dahin neg bayr hurgey ee!!!

    ReplyDelete
  2. PC хашраагчиддаа баяр хүргэе :-)

    ReplyDelete
  3. haha! za ty all!
    Hen ch avarga bolq bol bid nar boljihii l doo gd l turuulsen shd! amarhan bgaq shooo!

    ReplyDelete
  4. @o0gi1:amarhan ylalt chn shal utgagui shd e

    ReplyDelete

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...